2012-04-11 07:23

Хөөмэй - Хөөмийн аялгуу

 

Хөөмэй - Хөөмийн аялгуу

 
Монгол хөөмий нь дуу хөгжмийн урлагийн нэгэн төрөл юм. Хөөмий нь маш эртнээс бий болсон гэдэг боловч одоог хүртэл үүссэн хугацааг нь тодорхойлж чадаагүй байгаа ажээ. Хөөмий гэсэн нэр томъёог янз бүрээр тайлбарладаг. Зарим хүмүүс хөөмийг “авиа дуурайх урлаг” гэж нэрлэдэг. Хөөмий бол судлаачдын анхаарлыг нэн ихээр татдаг урлагийн төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг заншил нь их нөлөөлжээ. Ард түмний хөгжим яруу найргийн мэдрэмж, төвөнхөөр дуулах онцгой чадварын дүнд бий болсон урлаг юм. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дууриах бус түүний мөн чанарт нэвтэрч чадан энэхүү гайхамшигт урлагийг бий болгожээ. Тийм учраас хөөмий нь Монгол үндэстний баяр наадам, ахуйн уламжлал, ёс, дэг жаягийн салшгүй хэсэг болжээ. Монгол хөөмий монгол газар нутагт өөрийн онцлогийг хадгалан хөгжиж, төрөл зүйлийн хувьд ч хамгийн баялаг болжээ. Монголын хөөмийчид дуулах ур чадвараараа дэлхийн судлаачдын анхаарлыг татдаг бөгөөд Ховд аймгийн Чандмань сумынхан бараг тэр аяараа хөөмийлдөг ажээ. Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтэнтэй шүтэлцэх урлагт: Аялан исгэрэх урлаг, амаар таших дэлдэх урлаг, хөөмэйлэх урлаг, цуурдах урлаг, аман хуурын урлаг эдгээр таван зүйлийн урлагийгхамруулан хэлэлцэж болно. 
Аялан исгэрэх урлаг: Аялан исгэрэх гээд байгаа маань үнэндээ судалгааны хүрээнд дэлгэр ойлгомжтой болгох зорилгоор өгч байгаа тайлбар нэр томъёо юм. Чухамдаа ардын хэлээр "Исгэрээ" буюу "хисгэрээ" гэдэг тод цомхон нэрлэдэг үүнд хисгэрээ гэж гийгүүлэгчээр эхэлдэг нэр нь эртний дуудлага байх учиртай бөгөөд "хий" /салхи/ гэсэн үгтэй язгуур нэгтэй болбуу гэж бодож байна. Хисгэрэх буюу исгэрэх гэдэг бол ямар нэгэн аяыг шүдний завсраар үлээн, хоёр уруулаараа хааж, нээн, шовшрон эгшиглэх юм уу, эсхүүл уруулын завсраар үлээн эгшиглэхийн нэр болохыг хэн бүхэн мэднэ. Үүнд хүний шүд, уруул ая эгшиг үүсгэх хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэж, амны хөндий бол цуурайн хайрцаг буюу чавхдаст хөгжмийн зэмсгийнхээр бол царын үүрэг гүйцэтгэдэг байна. Исгэрээтэйхолбоотой монголчуудын өвөрмөц зан заншлыг анхаарч үзвээс сонирхолтой байна. Монголчууд хэзээ, хэдийд, хаана ямар зорилгоор исгэрдэг билээ? гэвэл: өвөл, хавар, шөнийн цагт исгэрдэггүй, бүрхэг сэрүүн өдөр ч исгэрдэггүй, ямар нэгэн салхитайд исгэрдэггүй тэгвэл "салхины дэгжин боллоо" гэж зэмэлдэг, гагцхүү зун намрын цэлмэг нарлаг өдөр юмуу, голцуу бүгчим халуун цагт исгэрдэг. Гэр орондоо исгэрэхийг цээрлэдэг, ноос савах, исгий зулах хийхэд исгэрэхийг хориглодог билээ. Яагаад тэр вэ? гэвэл, монголчууд исгэрэхийг салхины уриа гэж итгэдгээс тэр юмаа. Тийм учраас салхи хэрэгтэй гэсэн үед салхи буюу салхины эзнийг урин дуудсан утга санаагаар аялан исгэрдэг байжээ.

Монголчууд исгэрээг нэгд; шүдний исгэрээ, хоёрт; уруулын исгэрээ, гуравт; тагнайн исгэрээ гэж гурав ангилан ялгадаг бөгөөд тэр гурван зүйлийн исгэрэх аргыг бүгдий нь эзэмшсэн хүнийг ёстой сайн исгэрдэг хүнд тооцдог, тийм хүн төдий л элбэг байдаггүй байсан ньуг урлагийн эрдмийн чанар шинжийг илтгэж байгаа юм. Шүдний исгэрээ гэдэг нь үүдэн шүдний завсраар хий түрэн үлээж эгшиг үүсгэхийн нэр болох нь мэдээж үүнд уруул зөвхөн аяны нугалаан дээр хамхисхийж нээсхийн оролцох ялимгүй үүрэггэй байдаг. 

Уруулын исгэрээ гэдэг бол хоёр уруулаа үл мэдэг цорвойлгон завсараар нь хий түрэн үлээж эгшиг үүсгэхийн нэр бөгөөд аяны нугалаан дээр мөн л хэлнийхээ дунд дээврийг түүш рүүгээ шахасхийн товшилдог. 

Тагнайн исгэрээ гэдэг бол хэлнийхээ үзүүр этгээдийг хатуу тагнай өөдөө эргүүлэн завсраар нь хий түрэн эгшиг үүсгэхийн нэр билээ. Ийм янзын исгэрээ тийм элбэггүй нь эзэмшихэд баахан хэцүүгээс болдог. 

Хөөмий нь Монголын эртний гайхамшигт урлагийн нэг төрөл юм. Монгол хөөмийн 4 төрөл байдаг Үүнд: 
  • Хархираа – Цээжний гүнээс түрэн гарах авиа
  • Исгэрээ – Амны хөндийнөөс гарах авиа
  • Нармай – Хамраас гарах авиа
  • Шахай – Хоолой шахаж гүнээс гарах авиа

Хятадын эртний нэгэн сурвалж бичигт өгүүлэхдээ: Тайшийн нэгдүгээр он АРГЫН ТООЛОЛЫН 92 ОН  чинус-чоно үндэстэн буюу өөрсдийгөө чононоос үүсэлтэй гэж үздэг цөөн хэдэн зэрлэгүүд өөрсдөөсөө их хэмжээний дайсны хүчтэй тулгараад араатан мэт аймшигтай баргил бүдүүн дугарцгаана. Дайснаа айлгаж явуулсны дараа гал түлж тойрон бүжиглэхдээ мөнөөх хачирхалтай авиагаа гаргах нь аймшигтай гэжээ. 

Монгол хөөмийн үүсэл маш дээр үеээс бөгөөд манай малчин ард нүүдэлчин ард түмний дундаас гарсан гэж үзэж болно. Жишээ нь: Ан агнуур хийхдээ буга шиг урамдаж, чоно шиг ульж дуудаж идэш хоолоо авлаж бэлдэх арга хэрэгсэл болж байсан юм. 

Хөөмййлэх урлаг: бол аялан исгэрэх урлаг улам хөгжиж өвөрмөц сонин арга барилд шилжсэн дэвшлийн шат бөгөөд хөөмййлэхэд мөн хүний өгүүлэхийн эрхтэн хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэдэг. Үүнд хөөмийлэх урлаг бол монголчуудын хөгжмийн урлагийг бүтээж эзэмших явцад гарсан нэн гайхамшигтай үзэгдлийн нэгэн мөн. Хөөмийлэх гэдэг бол хэлнийхээ үзүүр үүдэн шүдээр гоё хөөрхөн нугалаа чимигтэй ая исгэрэхийн чацуу хөөмэйнхээ гүнд үргэлжлэн хүнгэнэсэн дэвсгэр эгшиг дуурсгахын нэр юм. Үүнд тэр хүнгэнэсэн бүдүүн эгшиг нь нарийн эгшиглэх аятайгаа зохиролтой дуурсгалантай барилдаж байдаг. Чухам ингэж хөгжмийн нилээд нарийн хийцтэй, гишгүүр мэт тусгай төхөөрөмж бүхий зэмсгээр нилээд чадварлаг хөгжимчний хөгжимдөж болох дуурсгамжит давхар аялгууг нэгэн хүн өгүүлэхийнхээ эрхтний зэрэг ажиллагаагаар гүйцэтгэж байгаад хөөмийлэх урлагийн гайхамшиг оршиж байгаа юм. 

1950-иад оны эхээр /тухайлбал 1954 оноос/ монголчуудын хөөмийлэх урлагт өвөрмөц шинэтгэл гарсан юм. 1954ондУлаанбаатарт Ховд аймгийн соёл урлагийн 10 хоног болж, түүгээр Ховд аймгийн Чандмань сумын ард Цэдээ "Алтай ханы магтаал" гэдэг найрал дуунд хөөмийлж ирсэн. "Алтайн магтаал"-ыг найруулсан байдлаар хөөмийлжээ. Тэр үед Улсын хөгжимт-драмын театрт жүжигчин байсан Г.Чимэддорж тийнхүү Цэдээгийн хөөмийлэхийг ихэд сонирхож, өөрөө хөөмий сурахаар зориглон шийдэж оролдсоор санасандаа хүрч хөөмийлдэг болохдоо ардын богино дууг шүлгийг нь тоочин уншихгүйгээр аялгуулан хөөмийлснөөр хөөмийлэх урлагийг санамсаргүй шинэ шатанд дэвшүүлж орхисон гэдэг. Үүнд хөөмийлэх аялгуу уртассаны дээр ардын дууны аялгууг даган хэмнэл хөдөлгөөн нь баяжиж тайвуухан бөгөөд цэвэрхэн хөөмийлэх боломжийг ихэсгэсэн юм. Одоохондоо Монгол, Тува хөөмий гэж хоёр ангилаад байгаа. Тува хөөмий техникийн давуу талыг ашигладаг. Үүнтэйгээ ч санал нэгддэг. Харин Монгол хөөмий хоолойны давуу талыг ашиглаж чаддаг. Дээшээ, доошоо жигд, өргөн цар хүрээтэй дуугардгаараа ялгаатай. Гэхдээ Монгол, Тува хөөмий дотроо олон хуваагддаг. Судлаачид 12 төрөл байдаг гэж үздэг. Монгол хөөмийн төрлийг судлаачид амандаа орсноор л хэлж байна. Соёлын тэргүүний ажилтан Ганболд судлаач хөөмийн дөрвөн төрөл байдаг гэсэн бол Цэрэндаваа, Сэнгэдорж гуай хоёр монгол хөөмий зургаа, найман төрөлтэй гэсэн байгаа. Харин манай Одсүрэн багш хөөмийг 12 төрөлтэй гэж үзэж байна. Гэтэл Тува улс хөөмийн таван төрөл байдаг гэж тогтоод, тэр нь дэлхий нийтэд нэршигдсэн. Манайд бол тагнайн, хамрын, шулуун, хосмолжин, хархираа, харгиа, данилдах, хэрхрэх гэж хүртэл оруулсан байгаа. Хөөмийн дуугаралт, тавилт нь олон янз байдаг. Монгол хөөмийчид хөөмийлөхдөө шүлэглэдэг бол Тува хөөмий нь шүлэглэдэггүй. Харин бүүвэйн дуу хэлбэрийн шүлгээр хөөмийлөх нь бий. Хөөмийг орчин үеийн дуу хөгжмийн бүхий л урсгалд тохируулан аялдаг төдийгүй хөгжмийн бүхий л зэмсгийн аянд хөөмийлөх боломжтой болжээ. Тува хөөмий бол монгол хөөмийг бодоход шингэн, хүч султай, тэр болгон ая дан оруулж болдоггүй. Монгол хөөмий бол дэлхийн сонгодог хөгжмийг хүртэл тоглох чадалтай. Монгол хөөмийг тувачууд хөөмийлж чаддаггүй. Тэр ч утгаараа манай хөөмийн урлаг нэлээд өндөр төвшинд хөгжсөн гэж үзэж байгаа юм. Одоо энэ урлагийг залуус орчин үеийн стильд олуулаад тоглож байна л даа. Рок гэхэд л “Алтан ураг” хамтлаг байна. Этник чиглэлээр “Халил”, “Домог” хамтлагууд байна. Мөн бит бокстой хослуулж эхэллээ. Ер нь 2004 оноос эхлэн хөөмий илүү орчин үеийн өнгө аястай хөгжиж байна. Кени улсын  Найроби хотод Дэлхийн биет бус соёлын өвийн хорооны хурал болж тус хуралдаанаар Монгол хөөмий, монгол наадам гэсэн хоёр номинаци санал хураалтанд орж, оролцогчдын 100 хувийн саналаар ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн үйл явдал болсноор Монгол Хөөмий дэлхийн соёлын нэгэн гайхамшиг болж, хүн төрөлхтөний өмч боллоо. 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу