2020-04-22 02:54

Дуучин Д.Болдын "сюрприз"

   “The Voice of Mongolia” шоуны шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд үнэнч фенүүддээ зориулан цоо шинэхэн пянзаар бэлэг барихаар болжээ. Тэрбээр хоёр цомгийнхоо хит дуунуудаараа “The best of BOLD” нэртэй пянз гаргаж, тун удахгүй үнэнч сонсогчдынх нь гарт очиход бэлэн болсноо дуулгалаа.

   Дуучин Д.Болд хит уран бүтээлээс бүрдсэн пянзаа Япон улсын “Aubrite mastering” студид хийлгэсэн бөгөөд бүх дуунуудаа дахин тохиргоо хийлгэсэн гэдгийг тодотгожээ. Үнэнч фенүүддээ зориулсан пянз нь ердөө 500 ширхэг гэнэ. Үнийн хувьд хараахан тодорхой болоогүй байгаа аж. Хос пянзанд өмнө нь олны хүртээл болсон 12 цомгоос шилж сонгон оруулсан 20 хит дуу багтжээ. Уг пянзыг 180 граммын тунгалаг винил материалаар хийсэн бөгөөд ковер дизайныг нь өвөрмөц технологи болох 3D солигддог зурагтайгаар хийсэн гэдгээрээ онцлог ажээ.

   Тэрбээр энэ жил шинэхэн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустай хамтран цоо шинэ уран бүтээлүүдийг үзэгч, сонсогчиддоо хүргэхээр ажиллаж байгаагаа өмнө нь хэлж байсан. Түүний шинэхэн “440 HZ” нэртэй дуу бичлэгийн студийнхээ тоног төхөөрөмжийг Английн “SSL” компаниас оруулж ирсэн. Студийн зураг төслийг АНУ-ын дэлхийд алдартай студийн дизайнерууд гардаж, зөвлөгөөний дагуу ажлуудыг нь хийсэн. Энэ студийнхээ тоног төхөөрөмж, материалыг Англи, АНУ-аас авч, албан ёсны дэлхийн стандартын студийг Монголдоо хийхээр зорьж байна. Студиэ энэ жилдээ багтаж ашиглалтанд оруулна гэдгээ ярилцлагын үеэр хэлж байсан юм.

А.СҮРЭН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу