2020-04-30 05:10

Австралид машинтай кинотеатр эргэн алдаршиж байна

Хөл хорионы дэглэм, бие биеэсээ зай барих дүрэм хэрэгжиж, кинотеатр зэрэг үзвэр, үйлчилгээний газрууд хаагдаж, хүмүүс гэртээ уйдахын хэрээр австраличууд 1960-аад оны машин дотроосоо үздэг кинотеатрыг эргэн санах болжээ.

Австралид өдгөө ердөө цөөхөн хэдэн л ийм кинотеатр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Тус төрлийн кинотеатрууд 1960-аад онд их алдартай байсан ч техник, технологи хөгжихийн хэрээр бусад өндөр үзүүлэлттэй, танхимын үзвэрүүд илүү алдаршиж, машинтай кинотеатр мартагдах шахжээ. Гэвч цар тахал дэгдсэн өнөө үед машинтай кинотеатр эргээд алдарших бололтой.

Бие биеэсээ зай барих дүрэм зөвхөн цар тахлын үед төдийгүй ирээдүйд ч мөрдөгдсөн хэвээрээ байж магадгүй хэмээн эрх баригчид сануулж буй энэ үед энгийн кинотеатрууд эргэн нээгдсэн ч машиныхаа тухтай суудалд хайртай хүнтэйгээ хамт, бусдаас тусдаа суугаад, машиныхаа радиог холбон, кино үзэх нь хамгийн тохиромжтой шийдэл хэмээн олон хүн санал нийлж байна.

Квийнслэндэд байдаг алдартай Яатала машинтай кинотеатр энэ долоо хоногийн сүүлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, хагас хүчин чадлаараа ажиллахаар болжээ. Кинотеатрын нойлыг ажилтнууд үргэлж хянах бөгөөд амттаны дэлгүүр ажиллахгүй гэнэ. Яатала кинотеатр анх 1974 онд Австрали дахь 300 театрын нэг болон нээгдэж байсан ч өдгөө үлдсэн 16 театрын нэг болон хоцорч, гурван дэлгэцтэй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж.

Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу