16-хан насандаа  Гала хамтлагийг байгуулж өсвөр насны охид, хөвгүүдийн шүтээн болж байсан Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр 5 бяцхан охины ээж төдийгүй Нийслийн гэр бүл, залуучуудын газрын анхны элч, "Tara Vision" агентлагийн үүсгэн байгуулагч гэхчлэн олон цол гуншинтай болжээ.  

Тэрээр сүүлийн жилүүдэд хүүхэд хамгаалал, гэр бүл, залуучуудын чиглэлээр идэвхи санаачилагатай ажиллаж нийгмийн хөгжлийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. Гадаадад магистрын зэрэг хүртэл хамгаалаад амжсан түүнд  олон зуун бүсгүйчүүд хандан зөвлөгөө авч, санал солилцдог. Гэвч өөрт нь хандсан бүх эмэгтэйчүүдтэй холбогдож, чин сэтгэлийн зөвлөгөөг өгч амжихгүй байдаг тул ном бичихээр шийджээ.

Энэ тухайгаа инстаграм хуудсандаа мэдээлсэн нь хүмүүсийн дунд хүлээлтийг үүсгээд байна. Тэрээр номоороо дамжуулан Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүдтэй уулзах гэж байгаадаа догдлон номныхоо нээлтийг хүлээн суугаа гэнэ.

Сонирхуулахад номнынх нь нүүр зурагт өөрийн зургаа зуруулсан бол мөн ханьтайгаа хамт зуруулсан зургуудаараа номынхоо агуулгыг илүү амилуулжээ. Түүнчлэн тус номонд 20 гаруй хүн хамтран ажилласан байна. Өсвөр насандаа урлагийн од болсон Ану өнөөдөр намбалаг ээж болж, хүүхэд, гэр бүлийн төлөө олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа түүний  номын нэр “ТОД ГЭРЭЛТЭХ БҮСГҮЙ”  гэнэ шүү.

Тэрээр цахим орчинд идэвхтэй нэгэн бөгөөд түүний албан ёсны фэйсбүүк хаягаар зочилж илүү их мэдээллийг авах боломжтой. 

https://www.facebook.com/urankholboo/