2020-05-15 09:48

Маргааш 88-р суваг дээр "ЗУРА"-г тааруулаарай

Фантастик Продакшний шинэ бүтээл "ZURA" уран сайхны киноны  ДИЖИТАЛ нээлт маргааш буюу тавдугаар сарын 16-ны 19 цагаас  эхлэхэд бэлэн болжээ.

Киноны нэр нь санскрит хэлнээс утгачилсан Дайчин гэсэн утгатай гэнэ. Тус киноны гол дүрд найруулагч Б.Тамир, Фантастик продакшний продюссер Б.Батсайхан буюу Можуух тоглосон бол эмэгтэй дүрийг залуу жүжигчин Б.Идэрмаа бүтээжээ.

Харин киноны найруулагчаар Э.Алдар болон тус продакшний жүжигчин Б.Ганчулуун,  Б.Тамир, Можуух нар ажилласан юм. 

Ийнхүү Фантастикийн ээлжит бүтээлийн онлайн нээлт бэлэн болсон бөгөөд  Скаймедиа, Юнивишн, ДиДиШ тв дээр нэгэн зэрэг 88-р сувгаар  19:00 цагаас шууд дамжуулна. Түүнчлэн гадаадад амьдарч буй монголчууд LOOK tv болон Skygo аппликэйшнээр мөн үзэх боломжтой аж. 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу