2020-05-22 02:31

“Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг олон нийтэд танилцууллаа

   Монгол үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх, тэтгэн дэмжих ажлыг төрийн бодлогоос гадна үндэсний соёлыг хайрлан хамгаалах, түүнд хүндэтгэлтэй хандах, хүүхэд залууст өвлүүлэх нь иргэн бүхэнд хамаатай асуудал билээ.

   Монголчууд монголоороо аж төрж бусдаас ялгаран орших чухал хүчин зүйл нь уламжлалт соёл гэж үзвэл юуны түрүүнд монгол соёлын дархлааг бэхжүүлэх, түүнийг төрөөс бодлогоор тэтгэн дэмжих явдал чухал бөгөөд хүүхэд, залуус цаашлаад бүх насныханд үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх ажлыг нэн яаравчлан эхлэх нь зүйтэй юм.

   Монгол Улсын иргэн бүрийн үндэсний соёлын дархлаа бат бөх байх нь даяарчлалын өнөө үед язгуур болон уламжлалт соёлоо алдаж гээхгүй, өөрийн өвөрмөц соёлоороо ялгаран орших үндсийг бүрдүүлэх учиртай. Тиймээс нарийвчилсан судалгааны үндсэн дээр соёлын биет бус өвд тулгуурласан иж бүрэн байгууламж, өв соёлын цогцолборыг байгуулж улмаар соёлын аялал жуулчлалын орчин үеийн хандлага болох “бүтээлч аялал жуулчлал”-ын зарчмаар, сонирхолтой хэлбэрээр өв соёл, уламжлалаа сэргээн, иргэн бүрийн соёлын дархлааг бэхжүүлэх зүй ёсны шаардлага урган гарсан гэж “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-ны хамт олон үзэж “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа хэвлэлийн хурал хийж олон нийтэд танилцууллаа.

   Хэвлэлийн хуралд Э.Цэнд-Аюуш /Нийслэлийн соёл, урлагийн газрын хэлтсийн дарга, Төслийн удирдагч/, Б.Мөнхбадрал /Монголын соёлын аялал жуулчлалын холбооны тэргүүн, Төслийн ерөнхий зохицуулагч, Ph.D/, Э.Мөнхбаясгалан /Монгол өв соёлын цогцолбор ХХК-ийн захирал, Төслийн ерөнхий менежер, Г.Энхбат /Соёлын өвийн үндэсний төвийн захирал, Ph.D/, Г.Пүрэвдагва /Увертюра хамтлагийн ахлагч, СТА/, Г.Баяртай /СББӨ-ийг ур чадварын өндөр төвшинд өвлөсөн билиг авъяастан, Боловсрол, Соёлын ТА/ нар оролцож "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн талаар болон "Монгол соёл" онлайн тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүрэлцэн ирсэн сэтгүүлчид, иргэд, олон нийтэд хүргэлээ.

   “Монгол өв соёлын цогцолбор”-ыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын улсын тусгай хамгаалалтын газарт байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн үндсэн ангилалд үндэслэсэн Монгол Улсын биет бус соёлын өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн 7 ай савын агуулга, төрөлд тулгуурласан, нийт монголчуудын үнэт зүйл, үндэсний бахархлыг шингээсэн “Монгол өв соёлын цогцолбор”-ыг эх оронч үзэл, үндэсний өвөөрөө бахархах сэтгэл, өөриймсөг санаачлагаас үүдэлтэй ард иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хандив, тусламжаар бүтээн байгуулахаар зорьж буй нь “Үндэсний өв соёл бол Монголын ард түмний өмч тул нийтээрээ үнэт зүйлийнхээ төлөө хамтдаа алхам хийцгээе” гэсэн уриалга юм. Тус төслийн хандив тусламжийн аянд одоогийн байдлаар хэд хэдэн аж ахуй нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд хандив өргөхөө мэдэгдсэн бөгөөд цаашид өв соёлоо дээдлэгч ард иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хандивын давалгааг үүсгэж, Монголчууд монгол өв соёлынхоо цогцолборыг хамтдаа бүтээх юм. Түүнчлэн хандивлагчдыг “Монгол өв соёлын цогцолбор”-ын “Хүндэтгэлийн самбар”-т алдрыг нь мөнхөлж, үндэсний өв соёлдоо оруулсан хөрөнгө оруулалтыг нь олон нийтэд танилцуулж алдаршуулахаар төсөлд тусгасан нь “Монгол өв соёлоо эрхэмлэн дээдлэгч хэн бүхэн алдар гавьяаны эзэд юм” гэсэн агуулга юм.

   Түүнчлэн “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан Монгол поп опера “Увертюра” хамтлагийн “Монгол Соёл” онлайн тоглолт 2020 оны 06 дугаар сарын 01-ны 18:00 цагт “ТВ8” телевизийн шууд эфирээр Монгол орон даяар цацагдах бөгөөд тус тоглолтын зохион байгуулагчдаар “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ, “Анир” дуу бичлэгийн студи ажиллаж байгаа бол тоглолтод урилгаар “Хөсөгтөн” хамтлаг тэргүүтэй монголын язгуур урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчид, мемори поп оркестр оролцоно. Ийнхүү монгол өв соёлоо эрхэмлэн дээдлэгч ард иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хандив тусламж, дэмжлэгээр 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл ийнхүү хэрэгжиж эхэллээ.

МОНГОЛ ӨВ СОЁЛОО ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЦГЭЭЕ...

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Хоёр дахь дугаарын ялагчаар Хоёр дахь дугаарын ялагчаар "Их хувьсгал" баг тодорлооАрдын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
  • “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэ“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэҮндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
  • УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУлсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу