2020-05-25 08:08

Дуучин Наагий гал улаан "ВОЛГА" -гаар гангарав

Улсын Филармонийн уран бүтээлч, гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагийг жазз хөгжимд дурладаг залуус андахгүй сайн танина.

Тэрбээр эрэгтэй дуучид дотроосоо хамгийн донжтой хувцасладаг нэгэн. Тэгвэл түүний хувцасны стиль имиджийг эхнэр нь зохицуулдаг гэнэ лээ. Классик чамин загварыг эрхэмлэгч тэрбээр төмөр хүлгээ ч классик болгожээ. Учир нь тэрбээр 1967 оны "ВОЛГА" машинаа засвараас гарган шинэхэн хүлгийн хүчийг үзэж яваа гэнэ. 

Энэхүү шинэ машиныхаа талаар тэрбээр бичихдээ, 

5 жил хүлээсэн Волга минь.... .. Машиныг минь аварсан Obocustoms -н сүпер хамт олон мөн сэтгэл гаргаж гар бие оролцсон бүхийл хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье гэжээ. 

Нэмж хэлэхэд, жазз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр өнгөрсөн долоо хоногт  "Итгэл" хэмээх нэртэй шинэ цомгоо худалдаанд гарган CU сүлжээ дэлгүүрийн бүх салбараар борлуулж байгаа юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу