2020-06-03 02:21

”Монгол арт" галерей нэг нас хүрлээ

   “Монгол арт галерей нь дүрслэх урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх, зураач уран бүтээлчид, бүтээл цуглуулагчидтай хамтран ажиллахсоёл урлагийн арга хэмжээ, сургалт, уулзалт,эрдэм шинжилгээний хурал зэрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон уран зургийн галерей юм. Тус галерейн нэг жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ингээд “Монгол арт” уран зургийн галерейн гүйцэтгэх захирал Н.Гүнчинсүрэнтэй ярилцлаа.


 -“Монгол арт” галерей үүд хаалгаа нээгээд нэг жил болжээ. Та бүхэнд ойн баярын мэнд хүргэе. Ойн хүрээнд олон ажил төлөвлөн, завгүй яваа сурагтай?

-Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уран зургийн галерей байгуулагдаад нэг жил болж байна. “Монгол арт” галерей жилийн хугацаанд багагүй ажлыг хийж хэрэгжүүллээ. Дүрслэх урлагийг шимтэн сонирхогч, үзэгч, судлаач, уран бүтээлчдэдээ хүртээмжтэй байх үүднээс олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Жишээлбэл, уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс гадна Япон, ОХУ-аас хоёр ч зураачийг эх орондоо урьж, үзэсгэлэнг нь олны хүртээл болголоо. Бас олон шинэлэг ажлыг санаачилж, уран зураг дүрслэх галерейн үйл ажиллагаанд шинэчлэл хийхийг зорьж ажиллаж байна. Хэдийгээр хөл хориотой байгаа ч гэсэн цахим сургалт, онлайн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэчнээн уран бүтээлчийн хэдэн удаагийн үзэсгэлэнг дэлгэсэн бэ?

-“Монгол арт” галерей нь анх 2019 оны тавдугаар сарын 31-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхдийн ертөнц-2019” үзэсгэлэнгээр нээлтээ хийсэн.  Түүнээс хойш Төрийн соёрхолт, Ардын зураачийн Б.Чогсом,  Д.Болд нарын хамтарсан “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг 2019 оны долдугаар сард толилуулсан. Мөн гавьяат зураачдын хамтарсан “Хөх тэнгэр” гэх мэт 30 гаруй үзэсгэлэнгээс гадна 50 орчим арга хэмжээг зохион байгууллаа.

Мөн Монголын орчин цагийн дүрслэх урлагийн томоохон төлөөлөгчдийн мэндэлсэн ойг тэмдэглэж тэдний үлдээсэн өвийн дотоод мөн чанар, дүрслэл, зохиомж, агуулгыг таниулах, мэдрүүлэх, түүчээлэх улмаар хайрлан хамгаалах, бахархлыг бий болгохоор “Уран бүтээлийн өв” төслийг эхлүүлсэн. Энэ жил гэхэд Төрийн шагналт, Ардын зураач Л.Гаваагийн мэндэлсний 100 жилийн ой, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, багш С.Дондогийн 85 жилийн ой, нэрт зураач, багш Я.Оюунчимэгийн мэндэлсний 70 жилийн ой тус тус тохиосон. Тэмдэглэлт ойг тохиолдуулан нэрт зураачдынхаа үр хүүхэд, найз нөхөд, шавь нарын хамтаар амьдрал, уран бүтээлийг өгүүлэх баримтат кино, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний уулзалт, ярилцлагуудыг зохион байгуулсан юм.

Залуу зураач, уран бүтээлчид ирээдүйн хойч үеийнхээ төлөө ширхэг мод бүрийг хайрлан, хамгаалах “Зураач төгөл” аянд нэгдэж, тавдугаар сарын 27-нд нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Аяны үеэр “Монгол арт” галерей мартаж боломгүй, мэдэх ёстой дүрслэх урлагийн түүхэн болоод танин мэдэхүйн асуулт, хариулт, хөгжөөнт тэмцээн уралдааныг уран бүтээлчдийнхээ дунд зохион байгуулж, урамшууллаа.

-“Монгол арт” галерейн улсын хэмжээнд хамгийн том уран зургийн галерей гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Манай галерей улсын хэмжээнд хувийн, бие даасан, хамгийн том галерей. Нийт таван давхраас бүрддэг. Доод давхартаа итали жаззны үйлдвэр, нэг давхартаа сургалтын төв, кофе шоф, сувинерын дэлгүүр, нэг хоёр давхарт үзэсгэлэнгийн танхим, гурван давхар орчин үеийн урлагийн танхим, дөрөвдүгээр давхарт оффис сургалтын төв, үзэсгэлэнгийн танхим, уулзалтын өрөөнөөс бүрдэж байгаа. Үзэсгэлэнгийн танхимын хувьд нэг давхар бүртээ 500 орчим м.кв хэмжээтэй. Нэг удаадаа 200-300 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Уран бүтээлийн үзэсгэлэнгээс гадна хүссэн сургалтаа зохион байгуулах бүрэн боломжтой. Жишээлбэл, манайх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уран зургийн сургалтад хүүхэд бүр 20 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгож байна.

-Нэг жилийн ойн хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?

-“Монгол арт” галерей нэг жилийнхээ ойн хүрээнд өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүний сувинер болон ахмад уран бүтээлчийн уран бүтээлээр 2021 оны хуанли гаргаж байна. Хэдийгээр дүрслэх урлагийн салбарт үйл ажиллагаа явуулахад тийм амар биш ч  тогтвортой ажиллаж, олон нийтэд урлагийн боловсрол олгох чиглэлд түлхүү анхаарч байна. Одоогийн  байдлаар баримтат кино, олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Цаашдаа маш их ажил төлөвлөж, ирээдүйгээ гэрэлтэйгээр харж байгаа.

-Мэргэжлийн уран зургийн галерейн баг хамт олноо танилцуулахгүй юу?

-Манай галерей нь мэргэжлийн урлаг судлаач куротор, зураач, маркетингийн менежерээр багаа бүрдүүлсэн. Нийт зургаан ажилтантай. Бид дүрслэх урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар хичээж явна.

-Уран зургийн галерейн цаашдын зорилгоос хуваалцаач?

-Цаашдаа монголын дүрслэх урлагийн салбарт дусал ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорьж, ажиллана. Олон нийтэд урлагийн боловсрол олгож, соёлын үйлчилгээг үзүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн стандарт хангасан бүтээлийг олон нийтэд түгээх зорилготой билээ.

Мөн уран бүтээлчдэд тэгш хандаж, хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгоход түлхүү анхаарч ажиллана. Дүрслэх урлагийн салбар маань цаашдаа улам хөгжинө. Бид чадлынхаа хэрээр энэ хөгжилд хувь нэмрээ оруулахаар хичээж ажиллах болно.

А.СҮРЭН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу