2020-06-03 02:25

Дэлхийг алмайруулсан монгол залуу Г.Бөхчулуун гэж хэн бэ?

   Ганбүргэдийн Бөхчулуун гэх монгол залуу Австралийн “The Voice” шоунд урилгаар  оролцож, шүүгчдийг алмайруулсан билээ. Тэрбээр анх хэл сурах зорилгоор  Австрали улсыг зорьсон байна. Өдгөө тус улсад ажиллаж амьдраад 10 гаруй жил болжээ.

Түүний хүүхэд нас Улаанбаатар хотын Бага тойрууд бусдын л адил өнгөрчээ. Багаасаа дуулах дуртай хүүхэд байсан тэрбээр Намайг бага байхад авга ах маань манай гэрт ирж, морин хуураа тоглож, аавтай минь сайхан ярилцаад суудаг байсан. Би тэр хүнээс их зүйл сурч, хөгжимд маш их элэгтэй болсон” гэж ярив. Тэр хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин, морин хуурч Л.Идэрбат юм.

Аавыг минь н.Ганбүргэд, ээжийг н.Нарангэрэл гэдэг. Ам бүл зургуулаа. Би нэг ах, хоёр эгчтэй, айлын отгон хүү. Аав, ээж маань хоёулаа барилгын инженер мэргэжилтэй. Өвөө минь хөгжим урлаж, тоглодог хүн байсан гэдэг. Магадгүй энэ авьяас минь цусаар дамжин өвлөгдсөн биз. Миний хувьд 2009 онд Австрали улсыг анх зорьж, одоо эхнэр, охинтойгоо амьдарч байна. Монголдоо өнгөрсөн зун гэр бүлээрээ очсон. Энэ жил очих төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байна. Цаг сайхан болохоор ирэх жил эх орондоо очно доо.

Г.Бөхчулуун хоёр хамтлагтай. Нэг хамтлагтаа “Ая” гэж нэр өгсөн. Харин нөгөө хамтлагийн нэр нь “Equus”. Мөн Австралийн хөгжмийн компаниудтай гэрээ байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжмийн хичээл зааж, тоглолт хийдэг. Тухайн компани маань аль мужийн ямар сургуульд тоглолт хийхийг төлөвлөдөг гэв.

Авьяаслаг залуу анх 1995 онд Хөгжим бүжгийн коллежид /Монгол Улсын консерватори/ элсэн орж, 2007 онд төгсчээ. Дараагаар нь 2004-2009 онд Ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлага дор суралцаж, Монгол Улсын Морин хуурын чуулгад дагалдан хуурчаар ажиллаж эхэлсэн байна. “Даанч эрт багш минь тэнгэрийн орон руу явлаа даа” хэмээн харамсангуй өгүүлнэ.

 Тэрбээр үндэсний урлагийн анхдагч хамтлагийн нэг “Домог хамтлагийн гишүүн байжээ. Тус хамтлагийн чадварлаг морин хуурч Г.Пүрэвдорж, Д.Шинэцог нэг ангийн найзууд гэнэ. Австрали улсыг 2009 онд зорихдоо хамтлагаасаа гарсан ч одоо байнга холбоотой байдаг гэдгээ хэлсэн юм.

“Австралийн ард түмэн морин хуур, хөөмийг маш их сонирхдог. Учир нь Монгол Улс шиг үндэсний соёл урлаг байхгүй учраас сонирхлыг нь их татдаг байх. Миний цаашдын зорилго бол эх орныхоо нэрийг гаргаж, үндэсний урлагаа сурталчлах. Өөрөөр хэлбэл, Монголыг төлөөлж буй элч төлөөлөгч гэсэн үг. Эх орныхоо нэрийг дэлхийд улам түгээхийн  төлөө тууштай ажиллана” хэмээн Г.Бөхчулуун ярилаа.

А.СҮРЭН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу