2020-06-03 13:21

"Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээ

   Дэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.

   Монголын анхны оркестртой онлайн тоглолт болсноороо онцлог тус тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ, Хамтран зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн элч, монгол поп опера “Увертюра” хамтлаг, Хамтран ажиллагч, дэмжигч байгууллагуудаар МУГЖ Г.Эрдэнэбат даргатай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ даргатай Нийслэлийн Соёл, урлагийн газар, М.Одгэрэл захиралтай “ТВ8” телевиз, Р.Мөнхсайхан захиралтай “Улаанбаатар чуулга”, П.Нэргүйбаяр захиралтай “LED IN” ХХК, Ч.Буянбат захиралтай “Power tech” ХХК, “Магес консалтанд” ХХК, Их тэнгэр club house, “Мөнгөн ганзай” ХХК нар ажиллажээ.

   "Монгол соёл" онлайн тоглолтын ерөнхий найруулагч, удирдаачаар Б.Алтанхуяг, найруулагчдаар С.Баярсайхан, Д.Бойжоо, хөтлөгчдөөр Ш.Ёолк, Б.Эрдэнэбаяр болон уран бүтээлчдээр Г.Пүрэвдагва ахлагчтай “Увертюра” хамтлаг, ардын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, СУИС-ийн багш, төгөлдөр хуурч н.Отгонсүрэн, “Анир” дуу бичлэгийн студийн хөгжмийн найруулагч н.Отгончулуун, ЦДБЭЧ-ын эстрад симфони найрал хөгжим, Улаанбаатар чуулгын бүжигчид, хөгжимчид, МУАЖ Ц.Цэрэндорж, МУСТА Б.Баяртай ахлагчтай улс, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчид оролцсон бол тоглолтын хөгжим техник, гэрэл чимэглэлийг Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг хамт олон гүйцэтгэжээ.

   "Монголын соёлын аялал жуулчлалын холбоо"-ны хамт олны санаачлагаар 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх тус төслийн хандивын аяны нээлтэд зориулсан тус тоглолтын ивээн тэтгэгч, дэмжигч, хамтран ажиллагч, хандивлагчдаар 83 ард иргэд, 10 аж ахуй нэгж, байгууллагууд оролцож монгол өв соёлоо эрхэмлэн дээдэлж, "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аянд нэгдэж нийт 102.952.147 төгрөгийн хандив, тусламжийг үзүүлжээ.

   Та бүхэнд “Монгол соёл” онлайн тоглолтын хүрээнд хандив өргөж, дэмжлэг үзүүлсэн аж ахуй нэгж, байгууллагуудын нэрсийг "Монголын соёлын аялал жуулчлалын холбоо"-ны албан ёсны цахим хуудсаар зочилж аваарай. Ингээд та бүхэндээ тус тоглолтын фото зурагнуудаас хүргэе.

Монгол өв соёлоо эрхэмлэн дээдэлцгээе...

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Баянхонгор аймгийн театр Баянхонгор аймгийн театр "Шинос" мюзиклээр намар цагийн тоглолтоо нээлээБаянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар "ШИНОС" мюзиклийн уран бүтээл туурвин, 09 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм.
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу