2020-06-26 05:44

Абстракт урлаг хувцас загварт

Хувцас загварын урлаг эрчимтжэй хөгжиж буй энэ цаг үе бидэнд олон шинэ содон боломжnaг нээж байна. Та уран зураг өмсөөд явж байна гэж төсөөлж байсан уу. Тэгвэл “Мирай дизайн”-ы хамт олон “Абтсракт урлаг хувцас загварт” үзэсгэлэн худалдаагаараа урлагийг хэрэглээ болгож чадсан шинэ бүтээлүүдээ танилцуулж байна.

Энэ нь Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд, түүний охин Б.Сарнай нарын хамтарсан үзэсгэлэн худалдаа. Үндэсний загвартай дээл, даашинз дээр уран зургийг шингээж урласан сонирхолтой бүтээлүүдийг дэлгэжээ.

Уран зураг бол нэг бүтээл. Харин хувцас загвартай хослуулан давхар урлагийн бүтээл туурвиж байгаагаараа онцлог юм. Бүтээл бүрийг нэг бүрчлэн загварыг нь гаргаж урласан хэзээ ч дахин давтагдахгүй.

Мөн дээл, даашинз бүр дээр уран бүтээлчид гарын үсгээ зурж, мөнхжүүлсэн гэдгийг “Артикур” галерейн менежэр Г.Дэлгэрбаяр онцолж байсан. Мөн зарим бүтээлийг зарахгүй бөгөөд төстэй загвараар хувцас урлаж болно гэсэн.

Бүтээлүүдийн дизайныг гарган ажилласан дизайнер, зураач Б.Сарнай ”Хөл хорионы цагийг ашиглан өвөрмөц зүйл хийе гэж бодсон. Үндэсний хэв маягтай уран зургийг хослуулан, загвар бүрээс зөвхөн нэг ширхэг гарч буйгаараа бидний бүтээл онцлог.

Материалын хувьд Монголоос сайн уусалттай, тохирох торго олдохгүй байсан учраас Энэтхэгийн түүхий торгоор хийсэн. Харин будгийг нь Германаас авчирсан. Уран зургийг хүн хэрэглээд явна гэдэг их сонирхолтой” гэлээ. Үзэсгэлэн энэ сарын 28-ньг дуустал “Зайсан Хилл” цогцолборын “Артикур” галерейд болно. Энэ үеэр Ардын зураач До.Болдоос бүтээлүүдийнх нь талаар тодруулсан юм.

-Та өмнө нь хувцсан дээр бүтээлээ туурвиж байсан уу. Ямар мэдрэмж төрсөн бэ?
-Би өмнө нь ингэж зурж үзээгүй. Материал нь өөрөө уусамтгай, бутрамтгай учраас хүнээс их цэгцтэй, нарийн чимхлүүр ажил шаарддаг юм байна.

-Үзэсгэлэнд таны абстракт зургууд нэлээн тавигдсан байна?
-Тийм ээ. Абстракт урлаг гэж хүний өөрийн сэтгэлийн гүний мэдрэмж юм. Тиймээс их чөлөөтэй, зохиомжтой байдаг. Хүнийг их хөгжөөж, задлахад тусалдаг. Хүн хүний дадал зуршил, үйл явц өөр учраас ийм төрлийн бүтээлүүд давтагддаггүй, биеэ даасан обеъкт болдгоороо онцлогтой. Тэр талаараа хөгжим шиг, гэв гэнэт орж ирсэн шүлэг шиг байдаг юм.

П.Мөнгөнсор
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Баянхонгор аймгийн театр Баянхонгор аймгийн театр "Шинос" мюзиклээр намар цагийн тоглолтоо нээлээБаянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар "ШИНОС" мюзиклийн уран бүтээл туурвин, 09 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм.
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу