2012-04-11 07:25

Алдарт туульч Мандиханы Парчин

 

Алдарт туульч Мандиханы Парчин

 
Алдарт туульч М. Парчин
Алдарт туульч Мандиханы Парчин бол Баруун Монголын ард түмний олон туулийг залгамжлан хөгжүүлж, туульчийн уран чадварыг төгс эзэмшин, хойч үедээ уламжлуулан, орчлон дахинаа алдаршуулж манай ард түмний дунд төдийгүй дэлхийн монголч эрдэмтдийн дунд нэрд гарсан туульч билээ.  
Алдарт туульч М.Парчин XVIIII жарны хөхөгчин туулай жил буюу 1855 онд хуучин дөрвөд Сайн Заяатын Зүүнгар Чуулганы Төгс хүлэг Далай ханы аймгийн арван баядын Саруул жанжин гүний хошуу, одоогийн Увс аймгийн Хяргас сумын нутагт Мандиханы 2-р хүү болон төрж 1926 онд далан нэгэн насандаа өөд болжээ.
М.Парчин угтаа Цорос овогтон тайж "цагаан ястан" гаралтай гэх боловч амьдралын хувьд ядуу, жирийн нэг хохь тайж байжээ.  Боловсролын хувьд тод монгол бичиг сайн мэдэх учир шүүх харуулын алба хаших зэргээр төрийн хэрэгт оролцож явсан байна.
М.Парчин бага ахуй цагаасаа ардын аман зохиолын баялаг дээжис ялангуяа Баруун Монголын туулийн сонгодог уламжлалтай танилцсан нь түүний туульч болоход чухал нөлөө үзүүлсэн билээ.  Анх 9 настайдаа "Эргэл Түргэл" туулийг нутгийн нэрт туульч Сүгсүүгээр заалган сурчээ.  Өөрийн авга ах Санжаагийнд очиж үсэг бичиг, үлгэр заалгахдаа, "Бүргэд хар" туулийг сурч улмаар Баядын туульч Буурал Сэсрэнгээс "Бум-Эрдэнэ", Шийраваас "Дайны хүрэл", баядын Жалцан тайжаас "Хийгийн хүйтэн хөх төмөр зэв", Урианхайн туульчдаас "Догшин Чингэл", "Хаан Чинке", тод үсгийн бичмэлүүдээс "Эрийн сайн Хан Харангуй" зэрэг арав шахам туулийг сурч, жирийн айл өрхөөс эхлэн арван Баяд, Дөрвөд Далай ханы Лу жанжин гүний хошуу болон урианхайн зах залгаа нутгаар уригдан туулиа хайлж "туульч тайж", "Туульч Парчин" хэмээн нэр алдар нь олонд түгжээ.  
"Бум Эрдэнэ" хэмээх монгол туулийн томхон бүтээлийг хайлан хэлэх болсон үеэс Парчины нэр алдар улам түгсэн гэлцэх бөгөөд баядын алдарт туульч буурал Сэсрэн "Бум Эрдэнэ" туулийг хайлж байхыг нь сонсоод хоёр нүднээсээ нулимс унаган 14 настай хүүд хадаг барьж "Миний халааг авах хүү байна. Миний хэлдэг тууль надтай хамт төгсгөл болохгүй юм байна" гэж ихэд баярлаж байжээ. Тэр үеийн томоохон ноёд баячууд "Бум Эрдэнэ" болон "Хан Харангуй" туулийг хэлүүлэхэд гэрийн барцад арилдаг гэж үздэг байсан учир Парчин туупьчийг урьж тууль хэлүүлэн ууц тавин моринд эмээл тохож мордуулан хүндэтгэдэг байжээ. Тухайлбал арван баядын Даа бээсийн орд өргөөнд уригдан тууль хайлдаг байсан нь түүний нэр алдар хичнээн Их байсны гэрч бөгөөд тэднийд ийнхүү өвөлжихдөө тэнд байсан бичмэл судраас монгол туулийн хаан гэгддэг алдарт тууль "Хан Харангуй"-г сурч хайлдаг болсон нь монгол туулийн сонгодог туурвилаар авъяас чадлаа сорьж.урын сангаа баяжуулах талаар ямагт анхаардаг байсныг харуулж байна.
Мөн М.Парчин үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцон, авъяаслаг туульчийн хувьд бүтээлээрээ олон түмнийг тэмцэлд зоригжуулж байв.  Тухайлбал, 1912 онд монголчууд манжийн цэргийн эсрэг байлдахад Парчин ойрдын цэргийн хамт Ховд орж нэг удаа монгол цэрэг хориглолтонд удаан байх болсонд нэг дөрвөд хүн цэргийн байранд "Бум Эрдэнэ" тууль хэлж байжээ.  Тэр туулийн ихэнхийг уран сайхангүй буруу хазгай муухан аялгуулсанд Парчин өөрийн дуртай туулийг сонсоод сэтгэл нь ихэд хөдөлж тэр хүнээс товшуурыг нь авч хөглөөд аялгуулан хайлсанд тэнд байсан хүмүүс хэн болохыг нь дор нь таньсан гэдэг.  Б.Я.Владимирцов, А.В.Бурдуков нар туульч Парчингийн уран бүтээл судлах ажлын эхлэлийг тавьсан юм.  М.Парчингийн урын сан зөвхөн туулийн төрлөөр хязгаарлагдахгүй бөгөөд үе дамжсан туулийг хайлан байсан төдийгүй Ховд хотыг харийн цэргээс чөлөөлөх түүхэн явдлын тухай шинэ тууль зохион хэлснээс гадна Увс аймгийн Хяргас сумын нутагт байдаг Булган уулын тухай магтаал, "Дөрвөн зүсмийн малын магтаал", "Гэрийн ерөөл", "Эсгийн ерөөл", "Хуримын ерөөл"зохион хэлж байжээ. "Зарим хүн Парчин туульчийг бэлэн цэцэн шүлэглэдэг эсэхийг нь шалгах зорилгоор энэ тэр хүнийг магт, өвөлжөө, хаваржаа, уул ус зэргийг магтаач гэж сорьж асуудаг байжээ.  Парчин энэ бүгдийг нь түгдрэлгүй 'магтаж, ерөөж чаддаг, бэлэн зэлэн үгтэй хүн байв.  Тэрээр 1913 оны намар эрдэмтэн Владимирцовын захиалгаар 1912 онд монгол ойрдын цэрэг манж хятадын эсрэг дайтаж Ховд хотыг эзлэн авсан тухай тууль зохиосон байна.  Энэ бол монгол туулийн өнө удаан жилийн түүхэнд гарсан шинэ үзэгдэл байсан"
Б.Я.Владимирцов М.Парчины авъяас билгийг өндөр үнэлж "Олон газраар явж их юм олж тэмдэглэж авлаа. Сайн сайн туульч тааралдах юм.  Гэхдээ их Парчин хавьгүй илүү юм" гэж тэмдэглэж байв.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу