2020-08-03 07:04

Соёлын сайд С.Чулуун Соёлын өвийн үндэсний төвийн барилгын ажлын явцтай танилцлаа

   Соёлын сайд С.Чулуун Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд баригдсан тус яамны харъяа Соёлын өвийн үндэсний төвийн барилга ашиглалтад ороход тулгарч буй асуудалтай танилцаж, мэдээлэл авлаа. Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийг хамгаалан, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн уламжлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төвийн барилгын ажил 2014 онд эхэлсэн бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

   “Манай улсад соёлын өвийг хадгалах, хамгаалахаас гадна сэргээн засварлах, тэдгээр бүтээлийг олон нийт, хүүхэд залууст тайлбарлан таниулах, сурталчлах ажил дутмаг байгааг сайжруулах чиглэлд Соёлын яам анхаарч ажиллана. Удахгүй ашиглалтад орох Соёлын өвийн үндэсний төвд Монгол Улсын түүх, соёлын биет ба биет бус өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг төвлөрүүлж, энэ чиглэлээр хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг тайлан баримтууд, археологийн малтлага судалгаанаас олдсон түүх, соёлын дурсгалт зүйлсийг анхны төрхөөр нь сэргээн засварлах зэрэг олон ажлууд явагдана”  хэмээн Соёлын сайд С.Чулуун ярилаа.

   Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилга нийт 8000 ам.метр талбайтай, зоорийн давхрыг оруулбал гурван давхар энэ барилгын дулааны шугам буюу дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээс барилгын ажил удааширсан бөгөөд 2019 онд дулааны шугамыг татаж, цэвэр бохир усны шугамын холболтыг хийжээ. Одоогоор барилгын дотоод засал чимэглэл, камер холбоо болон гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэвэл барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх юм байна. Дутуу ажлаа гүйцэтгэхэд 350 сая төгрөг шаардлагатай байгааг тус төвийн Захиргаа, удирлагын газрын дарга О.Мэндсайхан салбарын сайддаа танилцууллаа. 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу