2020-08-24 01:15

"Зэрлэгүүдийг хүлээхүй" киноны Монгол дахь нээлтийн ёслол боллоо

Эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг “Зэрлэгүүд” гэж нэрлэх ба тэд алдагдсан газар нутгаа авахаар довтлох гэж байна гэсэн цуу ярианаас үүдэн, хурандаа Жоллигоор удирдуулсан Эзэнт Гүрний цэргүүд хилийн зурваст ирнэ… Чухамдаа жинхэнэ ЗЭРЛЭГҮҮД нь хэн байв?

“ХОЛЛИВУДАД ГАРГАСАН ЗАМ МӨРӨӨР НЬ ОЛОН УРАН БҮТЭЭЛЧ ЯВАХ БОЛТУГАЙ"

"Зэрлэгүүдийг хүлээхүй" киноны Монгол дахь нээлтийн ёслол “Зайсан хилл” цогцолборын “Prime Cineplex” кинотеатрт “Холливудад гаргасан зам мөрөөр нь олон уран бүтээлч явах болтугай” гэсэн сайхан ерөөлтэй эхлэв.

Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Stallion” продакшн авч, монголчууддаа толилуулж буй юм. Тус продакшныг үүсгэн байгуулсан жүжигчин Б.Ганчимэг, түүний ах продюсер Б.Гантулга, найруулагч Б.Гарамханд нар энэхүү кинонд монгол хэлийг санал болгож батлуулснаар монгол жүжигчид маань эх хэлээрээ, харин Оскарын шагналт жүжигчин монголоор ярихыг сонсох боломж тохиожээ.

Өмнөд Африкийн зохиолч Жон Максвелл Кутсигийн Нобелийн шагналт “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаар бүтээсэн энэхүү кинонд Холливудын алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон, Оскарын шагналт жүжигчин Марк Райланс нартай хамтран тоглосон жүжигчин, модель Б.Ганчимэг гол дүрийн уугуул эмэгтэйн дүрийг бүтээхийн зэрэгцээ монгол жүжигчдээ мөн уг бүтээлд тоглуулах гүүр болжээ. Тодруулбал, Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ болон Монголын хэд хэдэн уран бүтээлчид "Зэрлэгүүдийг хүлээхүй" киононы туслах дүрүүдэд ажилласан байна.

Ардын жүжигчин П.Цэрэндагва киноны нээлтийн үеэр “Д.Гүрсэд бид хоёр харьж яваа насандаа юм үзэж, нүд нээх хувьтай улсууд юм байна гэж бодож, сэтгэл өег байна. Б.Ганчимэг энэ кинонд өөрөө л тоглож болох байсан. Гэтэл монгол хүний хатан ухаан гаргаж, өөрийн орныхоо хүмүүсийг энэ төсөлд хамруулсанд баярлахгүй байхын арга алга” хэмээн хэлэв. Тэрбээр киноны уугуул морьтонд тогложээ.

МУГЖ Д.Гүрсэд “Киноны тодорхой зохиол ирээгүй. Ерөнхий үйл явдлыг хураангуйлан бичсэн юм ирсэн. Б.Гантулга надад танилцуулгаа англи хэлээр явуулаач гэлээ. Монгол гэрт зогсож байгаад би “Намайг тэр гэдэг. Би Монголын жүжигчин” гэж өөрийн дуу хоолойгоор бичээд  явуулахад надад “Таныг энэ уран бүтээлд урьж байна” гэсэн хариу ирсэн. Тэнд очоод, уулзаад учраад, зохиолтойгоо танилцахад киноны үйл ажиллагаа манайтай адил байсан учраас би сандраагүй. Хамгийн гол нь үзүүлэн тоглох биш үнэн сэтгэлээсээ дотроосоо тоглох гэдгийг харуулахыг хүссэн” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Мөн тэрбээр тус кинонд хэлмэгдсэн уугуул өвгөний дүр бүтээсэн байна.

Африкийн Марокко улсад зураг авалт хийсэн уг бүтээлийн үйл явдал нэгэн эзэнт гүрний хил орчимд орших хотод болж буй үйл явдлаар эхэлдэг. Элдэв гэмт хэрэг гардаггүй амар тайван энэ хотод хурандаа (Жонни Депп) Жолл болон түүний цэрэг шалгалт хийхээр ирнэ. Хил орчимд амьдардаг нутгийн уугуул нүүдэлчдийг “Зэрлэгүүд” хэмээн нэрлэх ба тэднийг тун удахгүй хот руу довтлох гэж байна гэсэн цуу яриа дэгдсэнээр хурандаа ийнхүү морилжээ. Хотын захирагч хурандаад ямар нэг бослого болохгүй гэдгийг хэлдэг ч Жолл урьдчилсан арга хэмжээ авах нэрийдлээр нүүдэлчдийг хотод авчирч тамлан зовооно…

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу