2020-09-18 03:24

Нэрт уртын дууч Цэвээндоржийн Дэлгэрийг эцсийн замд нь үдлээ

   Монгол Улсын Гавьяат багш, СУИС-ийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч, Монгол уртын дууны дэг сургалтыг өвлүүлэн уламжлуулагч, нэрт уртын дууч Цэвээндоржийн Дэлгэр 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таалал төгсч, бид бүхэнд хүнд гарз тохиосон билээ. Тэгвэл өнөөдөр Монголын ард түмэн, соёл, урлагийн салбарынхан нэрт уртын дуучнаа эцсийн замд нь үдлээ. Түүнийг эцсийн замд нь үдэхэд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нарын төрийн байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл болон гэр бүл, ахан дүүс, монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шавь нар, МУГЖ Ц.Төвшинтөгс даргатай Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Э.Сонинтогос захиралтай СУИС-ийн хамт олны төлөөллүүд байлцсан бөгөөд танхимд монголын үе үеийн алдарт уртын дуучдын дуу нь түрлэг намуухан эгшиглэж байлаа.

   Монгол уртын дууны дэг сургалтыг өвлүүлэн уламжлуулагч Ц.Дэлгэр нь 1956 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн бөгөөд 1985 онд Улсын багшийн дээд сургуулийн Дуулаачийн ангийг Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын удирдлага дор суралцаж төгссөн анхны дээд боловсролтой уртын дуучдын нэг байсан. Тэрбээр уртын дууны намба төрх, дуулах ур зүйг бүрэн эзэмшсэн, нандин цохилготой, уянгалаг нарийн цээл хоолойтой манлай дуучин байсан бөгөөд Төв халх аялгуугаар “Эртний сайхан”, “Өвгөн шувуу хоёр”, Баянбараат аялгуугаар “Цэцэн хааны хүлэг”, Боржигон аялгуугаар “Жаргалтайн дэлгэр” зэрэг уртын дуунуудыг дуулж, радиогийн алтан сан хөмрөгт мөнхлөн үлджээ. Түүний хувьд 1985-1995 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт гоцлол дуучнаар ажиллах хугацаандаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурьд 428 удаа дуулсан байдаг.

   Монгол Улсын Гавьяат багш, СУИС-ийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч Ц.Дэлгэр нь 1996 оноос өнөөг хүртэл Соёл, урлагийн их сургуулийн Дуулах урлагийн тэнхимд багшлахдаа уртын дууны олон арга барилыг шавь нартаа эзэмшүүлж, өвлүүлэн үлдээсэн сурган хүмүүжүүлэгч байсан бөгөөд “Баянбараат дэг аялгуугаар дуулах арга барил”, “Боржигон найрын дэг”, “Багшийг шүтэх ёсон” зэрэг судалгааны өгүүллийг нийтлүүлэн, эрдэм шинжилгээний хуралд олон арван илтгэл хэлэлцүүлсэн юм. Түүний хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж, 1998 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2001 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2004 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2012 онд “Монгол Улсын “Гавьяат багш” цол хүрээсэн.

  Эгэл даруухан хирнээ эгэлгүй их авъяастан, эрхэм хүмүүний гэгээн дүр, үйлс бүхэн Монголын ард түмэн, соёл, урлагийн салбарынхан тэр дундаа дууны урлагийнхны сэтгэл зүрхэнд мөнхөд орших нь дамжиггүй юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
  • Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"Бямба/2020.10.03/гариг. Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ. Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт. Ийнхүү Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина” үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.
  • П.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноП.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноМонгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.
 Сүүлд нэмэгдсэн дуу