2020-10-01 12:26

“Анна Каренина роман нас насанд өөр өнцгөөр харагддаг увидастай”

   Лев Толстойн “Анна Каренина” романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулах гэж буй. Театрын уран бүтээлчид өнөөдөр /2020.09.28/  “Анна Каренина” жүжгээ сэтгүүлчдэд зориулан тоглож, үргэлжлүүлэн хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр уран бүтээлчид сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.


“Амьдрал гэдэг хүссэн бүхнээ биелүүлэх диваажин биш. Тиймээс өгөгдсөн хязгаарыг бүү дав” хэмээн Н.Наранбаатар найруулагчийн үг нэгийг бодогдуулна. Нийгэмд багагүй хүлээлт үүсгээд буй “Анна Каренина” жүжиг дөрөвхөн хоногийн дараа нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

“АННА КАРЕНИНА” РОМАН НАС НАСАНД ӨӨР ӨНЦГӨӨР ХАРАГДДАГ УВИДАСТАЙ”

Тэрбээр “Яагаад “Анна Каренина” жүжиг ийм алдартай юм бэ. Энэ роман хүний нас насанд өөр өөр өнцгөөр харагддагаараа ид шидтэй. Тиймээс тэр чигтээ амьдралын философи гэж ойлгож болно. Магадгүй энэ романы үйл явдал 19 дүгээр зууныг өгүүлж байгаа ч өнөөдрийн нийгмийн араншинтай яг давхцаж байна. Анна бол алдартай дуучин, жүжигчин, улс төрч, нийгмийн зүтгэлтэн биш. Жирийн нэгэн бүсгүй. Энэ эмэгтэйн амьдрал хэнд тийм сонин гэж. Тэр эмэгтэйн амьдралыг нийгэм даяараа буруушааж, үхэл рүү түлхдэг” нэг ёсондоо уг жүжгийг нийгмийн шаардлагаар театрын тайзнаа тавих шалтгаан болсон гэдгийг хэлж байв.

“АННАГИЙН ДОТООД ЗӨРЧЛИЙГ ХУВЬ ЗАЯА ДҮРЭЭР ХАРУУЛСАН НЬ ТОРГОН ШИЙДЭЛ”

Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын хувьд “Анна Каренина” жүжигт гурван ч Аннаг гаргаж ирсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татна.  Жүжгийн гол дүр болох Аннагийн дотоод зөрчил, дотоод хүний хувь заяа дүрээр Ардын жүжигчин Н.Сувд тоглосон. Зохиолч Н.Пүрэвдагвын хувьд Аннагийн дотоод зөрчлийг хувь заяа дүрээр харуулсан нь найруулагчийн торгон шийдэл” хэмээн үнэллээ.

Хувь заяа дүрийн тухай Н.Наранбаатар найруулагч тайлбарлахдаа “Анна бол хамгийн шударга эмэгтэй. Нөгөө талдаа энэ жүжиг үйлийн үрийн тухай өгүүлнэ. Хүн амьдралаа төлөвлөж, хэрхэн алдаа гаргахыг мэдэж чадахгүй. Тиймээс хүн амьдралынхаа хугацаанд туршлага хуримтлуулдаг. Тэгэхээр тэр туршлагатай дотоод хүнтэйгээ хэрхэн яриа үүсгэж болох вэ. Гэтэл амьдралд хайрыг томъёолж болдоггүй. Хайр бол асар өндөр сэтгэл хөдлөл. Тиймээс хэчнээн туршлагатай дотоод хүн ч гэсэн хайрыг номлож чадахгүй шүү дээ” хэмээв.

Харин Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд “Үзэгчид жүжигт гарч буй хоёр Аннагийн дүрээр дамжуулан нэгийг бодож, тунгаах биз. Тэр утгаараа үзэгчдийн сонирхлыг ихээр  татаж байх шиг санагдлаа. Миний хувьд хүмүүст энэ дүр хэрхэн хүрэх нь сонин байна” гэлээ.

“БИ ӨӨРИЙНХӨӨ ЗҮРХ СЭТГЭЛ ДОТОРХ АННАГ ТОГЛОНО”

Харин “Анна Каренина” жүжгийн гол дүрд тоглож буй жүжигчин Н.Баярмаа Үзэгчид маань дотроо өөр өөрсдийн Анна Каренинатайгаа ирэх байх. Би өөрийнхөө зүрх сэтгэл доторх Аннаг тоглоно. Магадгүй энэ жүжгийг үзээд Анна гэж ийм эмэгтэй гэж тодорхойлоход хэцүү санагдахыг үгүйсгэхгүй. Тэгж чадвал миний зорилго биелсэн гэсэн үг” гэсэн юм.

“Анна Каренина” жүжгийн маань нээлт их сайхан болно. Одоо Монголын драмын урлаг гадаад руу орон зайгаа тэлж, олон улсад таниулах хэрэгтэй” гэдгийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан яриандаа онцоллоо.

Дэлхийн сонгодог “Анна Каренина” жүжгийг Монголд анх удаа тайзны бүтээл болгож байгаа учраас  чамгүй өндөр өртгөөр бүтэж буй гэдгийг театрын удирдлага хэлж байв. Жишээлбэл, жүжгийн хувцсыг эх орондоо хийлгэхээс гадна гадаадад захиалан хийлгэж, тайзны гэрэлтүүлгийг шинэчилсэн гэх мэт зардал гаргажээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
  • Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"Бямба/2020.10.03/гариг. Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ. Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт. Ийнхүү Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина” үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.
  • П.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноП.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноМонгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.
 Сүүлд нэмэгдсэн дуу