2020-10-02 06:32

“Student Miss Mongolia 2020” тэмцээний хэвлэлийн хурал болно

   “Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээний мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх хэвлэлийн хурал 2020 оны 10 дугаар сарын 05-ны 12:00 цагт “Соёл, урлагийн мэдээллийн төв” буюу Улаанбаатар хотын номын сангийн байранд зохион байгуулагдахаар зарлагдлаа.

   Зургаа дах жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээний энэ жилийн шагналын сан урьд өмнө нь олгогдож байгаагүй өндөр байгааг зохион байгуулагчид онцлон зарлажээ. Тодруулбал “Тэргүүн мисс” болсон оролцогчоо “Нэг өрөө байр”-аар шагнахаар болжээ.

   Оролцогчдынхоо гоо үзэсгэлэн, авъяас билэг, мэдлэг боловсролыг сорьж шилдгүүдээ тодруулах тус тэмцээний оролцогчдод дараах шаардлагыг тавьж байгаа юм байна. Үүнд:

  • 170 см-ээс дээш өндөртэй
  • ЕБС-ийн сурагч болон оюутан байх
  • Өмнө нь тус тэмцээнд оролцож байгаагүй байх
  • Загвар өмсөгчийн анхан шатны мэдлэгтэй байх
  • Насны хязгаар 16-23
  • Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг
  • Нэг хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэхний хуулбар (төрсний гэрчилгээ)

Бүртгэлийн хугацаа 10 дугаар сарын 07 хүртэл үргэлжлэх бөгөөд хэвлэлийн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99098060, 99082177 дугаараар холбогдож лавлах боломжтой. Иймд эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
  • Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"Бямба/2020.10.03/гариг. Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ. Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт. Ийнхүү Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина” үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.
  • П.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноП.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноМонгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.
 Сүүлд нэмэгдсэн дуу