2020-10-02 06:37

"Single ladies 4" "Кёсем хатан"-ы цайзыг эзэлжээ

   “Ufilm” уран бүтээлийн нэгдэл 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” киног бүтээж эхэлсэн. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаагийн санаачилсан эл кино төсөл үзэгчдийн таалалд ихээхэн нийцдэг.

   “Single ladies-1, 2, 3” цувралын төгсгөлийн дөрөв дэх анги “SINGLE LADIES 4” ба “ТӨГСГӨЛ БА ЭХЛЭЛ” кино өчигдөр (2020.10.01) нээлтээ хийлээ. “Single Ladies”-ийн төгсгөлийн ангид Орос, Турк, Хятад, Буриад, Англи, Португал, Финланд, Казахстан зэрэг олон орны 280 гаруй уран бүтээлч оролцжээ. Шинэ ангид хоёр эрэгтэй, нэг эмэгтэй шинэ дүр гарна.

   Жүжигчин Г.Ундармаа энэхүү уран бүтээлийнхээ талаар “Төслийнхөө хаалтын ангийг ашиг сонирхлоосоо илүү уран бүтээлээ дэмжиж, үзэгчдэд илүү сонирхолтой, чанартай бүтээл үзүүлье гэж хийлээ. Уран бүтээлчдэдээ гаднаас уран бүтээлчид авчирч туршлага солилцуулъя гэж, багаар ажиллах ямар байдгийг бусад уран бүтээлчдэдээ үзүүлье гэж зорьсон юм шүү” гэж тодотгож байлаа. 


   13 дугаар зуун... Чингис хааны байлдан дагуулал үргэлжилсээр. Манай он тооллоос гэнэт 13 дугаар зуунд очсон Ари бүсгүйг олон зүйл гайхшируулна. Тэр хайсан зүйлээ олж чадах болов уу. Бүсгүй тэмцлээс юуг ойлгож, юуг олж авах бол...

   Дайн байлдаан, булаан эзлэлт, тэмцэл дунд дотнын хүмүүсээсээ өнчирсөн Цэсэн гүнжийн сэтгэл уйтай... Харин байлдааны урлагийг гарамгай эзэмшсэн, жижигхэн биедээ баймгүй эр зоригтой Инжир бүсгүй сэргэлэн цовоо, ухаалаг нэгэн аж. Түүний хайр сэтгэлийг булаасан дайчин залуу Боргуул бүсгүйн сэтгэлд ямар хариу барихыг “SINGLE LADIES 4” киноны өрнөлөөс харна.

   Хайр дурлал бол мөнхийн сэдэв. Дайн тулаан, тэмцэл, өшөө хорсол дунд ч тэр оршсоор ирсэн. Холын аянд ангаж цангаж, элсэн цөлийг туулж, байлдаж тэмцэлдэхэд ч хайр оршсон хэвээрээ.

   “SINGLE LADIES 4” киноны зураг авалтыг Турк улсад болон Дундговь, Төв аймагт хийжээ. Кино багийнхан Турк улсад очиж, "Кёсем хатан" киноны зураг авалт хийсэн цайзад зураг авалтаа хийсэн нь үзэгчдийн анхаарал татсан сэдэв байлаа. 
 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
  • Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"Бямба/2020.10.03/гариг. Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ. Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт. Ийнхүү Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина” үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.
  • П.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноП.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноМонгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.
 Сүүлд нэмэгдсэн дуу