2020-10-02 09:12

Орчин үеийн бүжгийн олон улсын онлайн наадам болно

   Экстримкрейв студээс санаачлан НЗДТГ, НСУГ-тай хамтран “UB Dance festival 2020” орчин үеийн бүжгийн олон улсын онлайн наадмыг 2020 оны 09 дүгээр сарын 12-ноос 10 дугаар сарын 04-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

   Олимпийн наадмын спортын төрөлд багтсан “Breaking” буюу орчин үеийн бүжгийн тэмцээнийг 6 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил Тайвань, Япон, Монгол улсын оролцогчдоос шилдгүүдээ тодруулна. Тус наадмын хувьд  монголын бүжигчдийг гадны нэр хүндтэй зочидтой туршлага солилцуулах, дотоодын болон олон улсын тэмцээн уралдаануудад оролцуулж олон улсад өрсөлдөх чадвартай бүжигчдийг бэлтгэх зорилгоор зохион байгуулагддаг.

   Орчин үеийн бүжгийн клубууд болон хамтлагууд, бүжигчдийн хүсэн хүлээн байж оролцдог тус наадам 6 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд хамтлагийн төрөлд 5-8 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Үүнд:

Ганцаарчилсан төрөлд:

Bboy 1vs1

Hip hop  1vs1

Electro  1vs1

Breaking kids

Popping

Mongolian bboy city breaking

Хамтарсан төрөлд:

Allstyle  2vs2

Хамтлаг бүжиг

   “UB Dance festival 2020” орчин үеийн бүжгийн олон улсын онлайн наадмын урьдчилсан шатны онлайн шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос шилдгийн шилдгүүд нь 10 дугаар сарын 04-ны өдөр тодорно.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
  • Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"Бямба/2020.10.03/гариг. Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ. Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт. Ийнхүү Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина” үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.
  • П.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноП.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноМонгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.
 Сүүлд нэмэгдсэн дуу