2020-10-05 08:45

Б.Уянга: Оюутан миссийн тэмцээний ялагчийг “Нэг өрөө байр”-аар шагнана

   “Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр “Соёл, урлагийн мэдээллийн төв” буюу Улаанбаатар хотын номын сангийн байранд зохион байгуулагдлаа. Тус хэвлэлийн хуралд “Тансагмода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга, “Тансагмода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго, Монголын оюутан мисс 2019 наадмын тэргүүн мисс Х.Ариунболор нар оролцож мэдээлэл хийлээ.

   Хэвлэлийн хурлын үеэр “Тансагмода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга мэдээлэл хийхдээ, “Манай агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Student Miss Mongolia” тэмцээн маань зургаа дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тэмцээний маань шагналын сан урьд өмнө нь олгогдож байгаагүй өндөр байгааг зохион байгуулагчдын зүгээс дуулгаж байгаадаа таатай байна. Тодруулбал “Student Miss Mongolia 2020” тэмцээний “Тэргүүн мисс” болсон оролцогчоо “Нэг өрөө байр”-аар шагнах юм” гэлээ.

    Оролцогчдынхоо гоо үзэсгэлэн, авъяас билэг, мэдлэг боловсролыг сорьж шилдгүүдээ тодруулах “Student Miss Mongolia 2020” тэмцээний хувьд оролцогчдод дараах шаардлагыг тавьж байгаа юм байна. Үүнд:

  • 170 см-ээс дээш өндөртэй
  • ЕБС-ийн сурагч болон оюутан байх
  • Өмнө нь тус тэмцээнд оролцож байгаагүй байх
  • Загвар өмсөгчийн анхан шатны мэдлэгтэй байх
  • Насны хязгаар 16-23
  • Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг
  • Нэг хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэхний хуулбар (төрсний гэрчилгээ)

     Хэвлэлийн хурлын төгсгөлд “Тансагмода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго хэлэхдээ, “Бүртгэлийн хугацаа 10 дугаар сарын 07 хүртэл үргэлжлэхээр байгаа. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99098060, 99082177 дугаараар холбогдож лавлах боломжтой. Энэ жилийн хувьд тэмцээний маань шагналын сан өндөр байгаа учир оролцогчдын оролцоо болон чансаа өндөр байх нь дамжиггүй юм” гэлээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
  • Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"Бямба/2020.10.03/гариг. Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ. Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт. Ийнхүү Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина” үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.
  • П.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноП.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноМонгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.
 Сүүлд нэмэгдсэн дуу