2020-10-06 11:18

Хөгжмийн зохиолч Б.Чинбатын талархалын тоглолтын тов зарлагдлаа

   Монголын ард түмний хайр хүндлэлийн эзэд болсон "Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нарын аюулт өвчинтэй тэмцэхэд зориулан монголын соёл, урлагийн салбарын уран бүтээлчид нэгдэн "Хос зүрхийг хамгаалъя" хандивын аяныг өрнүүлсэний зэрэгцээ рок попын урлагийнхан “Niciton&Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагууд “Аравт” тоглолтыг өнгөрсөн 2,3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн байсан хэдий ч (Covid 19) цар тахлын улмаас соёл, урлагийн үйл ажиллагааг түр хориглосонтой холбогдуулан тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл тус 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Онцгой комиссоос соёл, урлагийн үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан тус тоглолтуудын зохион байгуулагчид хоёр тоглолтоо нэгтгэсэн талархалын тоглолтыг 2020 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 17:00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимд зохион байгуулахаар товоо зарлалаа.

   Тоглолтын зохион байгуулагчдын зүгээс Б.Чинбат, Ц.Сарнай нарын хагалгаа амжилттай болж хагалгааны дараах эмчилгээ хийгдэж байгаа энэ цаг үед тэдний эрүүл энх, сайн сайхны төлөө хандив тусламжаа үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд, ард иргэд, элэг нэгт ахан дүүстээ зориулан "Niciton&Friends" талархалын тоглолтыг ийнхүү зохион байгуулахаар болжээ. Тус тоглолтод "Баян монгол" чуулга, “Морин хуурын чуулга”, "Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр", "Харанга", “Хурд”, “Никитон”, “Титэм”, “Хар сарнай”, “Сүнс” хамтлагууд болон МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Ж.Алтанцэцэг, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА С.Сэрчмаа, МУСТА Э.Төрмандах, Бөртэ, Киви, Люмино, Дэлхий хамтлагууд оролцохын зэрэгцээ дуучин Ubdrums, Наки, Gee, Мишээл нар оролцохоор болжээ.

   Энэ дашрамд дуулгахад Б.Чинбат, Ц.Сарнай нарт зориулан 2,3 дугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан тоглолтуудын тасалбарыг авсан байсан үзэгчдийн хувьд тус тасалбараараа 10 дугаар сарын 11-ны өдрийн 17:00 цагт болох "Niciton&Friends" талархалын тоглолтыг үзэх боломжтой юм байна. Ийнхүү монголын соёл, урлагийнхан төдийгүй түмэн олныг нэгтгэж чадсан Б.Чинбат, Ц.Сарнай нарт зориулсан талархалын тоглолт баяр, бахдалаар дүүрэн болох нь дамжиггүй юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
  • Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"Бямба/2020.10.03/гариг. Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ. Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт. Ийнхүү Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина” үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.
  • П.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноП.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноМонгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.
 Сүүлд нэмэгдсэн дуу