2020-10-16 03:11

“Улаанбаатар олон улсын кино наадам 19-25-ны өдрүүдэд болно

   Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Австралийн Элчин Сайдын Яам, Итали Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2020 оны 10-р сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

   “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын Ерөнхийлөгчөөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, уран сайхны удирдагчаар МУ-ын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн ажиллаж байна.

   Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино болосвролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд буюу 2013-2019 онд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 113 киног танилцуулж, 24000 гаруй үзэгчдэд толилуулсан ба нийт 1000 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтанд хамруулж, чадавхийг  дээшлүүлсэн байна.

   2020 оны кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулна.

   Энэ жил наадмын агуулга, цар хүрээг тэлэн, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлж байна. Тус хэсгийг “Говийн зэрэглээ” МУСК-оор нээж байгаа бөгөөд 1980 онд бүтээсэн энэхүү киног Архивын Ерөнхий Газар, Номадиа Пикчерс ХХК-ны “Монгол Кино HD” төслийн хүрээнд  HD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулах гэж байна. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдийн шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба ЕБС-ийн хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус тус шинээр толилуулах гэж буйгаараа онцлог юм.

   Кино сонирхогч, үзэгчид “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын хүрээнд 2020 оны 10-р сарын 19-25-ны өдрүүдэд дэлгэцнээ гарах бүх киног Тэнгис кино театр хүрэлцэн ирж үзэх боломжтой. Наадмын хөтөлбөр, кино танилцуулгыг www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn хаягаар авна уу. Мөн наадмын Кино Форум нь 2020 оны 10-р сарын 22-23-ны өдрүүдэд Тэнгис кино театрт  болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар хүлээн авна уу.

Монголын Урлагийн Зөвлөл

Хаяг: ЧД, 1-р хороо, Жуулчин гудамж,

Дельта төв, 402 тоот

Утас: 319017, 319015

Цахим хаяг: culture@artscouncil.mn

Цахим хуудас: www.artscouncil.mn

                         www.ubiff.mn

                         www.facebook.com/UBIFF

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар хүлээн авна уу.

Монголын Урлагийн Зөвлөл

Хаяг: ЧД, 1-р хороо, Жуулчин гудамж,

Дельта төв, 402 тоот

Утас: 319017, 319015

Цахим хаяг: culture@artscouncil.mn

Цахим хуудас:

www.artscouncil.mn

www.ubiff.mn

www.facebook.com/UBIFF

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
  • Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"Бямба/2020.10.03/гариг. Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ. Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт. Ийнхүү Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина” үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.
  • П.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноП.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноМонгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.
 Сүүлд нэмэгдсэн дуу