2020-10-19 02:42

“Улаанбаатар” олон улсын XII удаагийн кино наадмын нэгдсэн хөтөлбөр

   Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл (МУЗ) нь Швейцарын хөгжлийн агентлаг, Номадиа пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Австралийн Элчин сайдын яам, Итали улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 2020 оны 10-р сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

   “Улаанбаатар” олон улсын кино наадмын ерөнхийлөгчөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, уран сайхны удирдагчаар МУ-ын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн ажиллана. Тус наадмын хүрээнд 2020 оны кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулна.

   Ингээд та бүхэндээ 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд 10-р сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах үйл ажиллагаануудын мэдээллийг хүргэе.

2020.10.19 - Даваа гариг, Нээлтийн арга хэмжээ

            16:00 – 17:30    Хэвлэлийн бага хурал

            18:00 – 21:00    Наадмын нээлтийн үйл ажиллагаа

                                    “Хэвтэрийн Хүн” нээлтийн  Монгол уран сайхны кино”

2020.10.20 – Мягмар гариг, Францын кино үзвэр

            18:00 – 20:10    Онцлох орон Франц улсын кино үзвэрийн нээлт

                                     “85 оны зун /Франц/ – 1цаг 40 минут

            20:40 – 22:25     Танилцуулга

                                       Салхи зогсох аваас /Франц, Армен, Бельги/ – 1 цаг 41 минут

2020.10.21 – Лхагва гариг, “Хангарьд” Монгол кино хөтөлбөр ба шагнал гардуулах ёслолын үйл

            17:00 – 19:00    “Гэргий” МУСК

            19:00 – 22:00     “Хангарьд” Шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулах ёслол  

                                       “Хөхөө” МУСК  2 цаг 4 минут

            22:00 – 23:40     Танилцуулга

                                     “Эмэгтэй” МУСК

            22:00      Нийслэлийн Засаг Даргын нэрэмжит хүндэтгэлийн үйл ажиллагаа

2020.10.22 – Пүрэв гариг, “Ирж яваа цаг” кино форум ба Олон улсын кино хөтөлбөр

            16:00-18:00    Кино Форум -1

            18:00-20:20    Танилцуулга

                                   Мартин Иден /Итали/ – 2 цаг 9 минут

20:50-22:30    Танилцуулга

                        Ундина / Герман / – 1 цаг 30 минут

22:50-00:50   Танилцуулга

                       Хар санаа үгүй /Иран, Герман/ – 1 цаг 52 минут

2020.10.23 – Баасан гариг, “Ирж яваа цаг” кино форум ба “Үзэхийн Хязгаар” хэсэг

            16:00-18:00 Кино Форум -2

            18:00 – 20:20  “Үзэхийн Хязгаар” хэсгийн нээлт

                                    Говийн зэрэглээ /Монгол/ – 1 цаг 50 минут

            20:30 – 22:50  Танилцуулга

                                    Жинхэнэ эхчүүд /Япон/ – 2 цаг 20 минут

2020.10.24 – Бямба гариг “Үзэхийн Хязгаар” хэсгийн үзвэр

            12:00-13:40  Танилцуулга - /хүүхдийн кино үзвэр/

                                 Сицилийг эзэлсэн баавгайнуудын гайхам түүх /Франц/ – 1 цаг 22
            14:10-16:10  Танилцуулга - /хүүхдийн кино үзвэр/

                                 Шат богино хэмжээний кино /Монгол/ 

                               “А” гэвэл аз жаргал /Австрали/ - 1 цаг 38 минут

            16:30-19:00  Танилцуулга

                                Өдрүүд /Тайвань/ - 2 цаг 7 минут

19:20-23:00   Танилцуулга

                     Баяртай, хүү минь /БНХАУ/ - 2 цаг 55 минут

2020.10.25 – Ням гариг Олон улсын кино хөтөлбөрийн хаалт

            14:00-15:20 Танилцуулга - /хүүхдийн кино үзвэр/

                                 Куржетт хүүгийн амьдрал /Швейцар/ - 1 цаг 10 минут

            15:50-18:20  Танилцуулга

                                Еүридисий Гүзмаогийн үл үзэгдэх амьдрал /Бразил, Герман/ - 2 цаг

                               19 минут

19:00-21:00  Киноны нээлт

                     Хар Сүү /Герман, Монгол/ - 1 цаг 30 минут

21:00-21:30  Наадмын хаалтын үйл ажиллагаа

                     Үзэгчдийн нэрэмжит шагнал гардуулах ёслол

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Хоёр дахь дугаарын ялагчаар Хоёр дахь дугаарын ялагчаар "Их хувьсгал" баг тодорлооАрдын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
  • “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэ“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэҮндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
  • УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУлсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу