2020-10-23 04:56

Улаанбаатар кино наадмын “Хангарьд” шагналын эзэд тодорлоо

   Улаанбаатар олон улсын XII кино наадам аравдугаар сарын 19-нд “Тэнгис” кино театрын дэлгэцнээ “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийсэн. Наадмын хөтөлбөрийн дагуу өчигдөр /2020.10.21/ Монгол кино уран бүтээлчдийн “Хангарьд” шагналын эздийг тодрууллаа.

  Монгол киноны уралдаант хэсэгт “Хөхөө” уран сайхны киноны найруулагч Ж.Жамьянсүрэн “Шилдэг найруулагч”-ийн шагналыг хүртжээ. Харин түүний ах Ж.Сэнгэдорж найруулагчийн найруулсан “Гэргий” кино “Шилдэг зохиол”-оор шалгарсан бол Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кино “Шилдэг продюсер”-ийн шагналын эзэн болсон байна. Энэ жилийн наадамд “Хангарьд” шагналын төлөө дөрвөн номинацид өрсөлдсөн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээлсэн.

   Монгол киноны уралдаант хэсэгт Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” бүтээлүүд өрсөлдсөнөөс найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кино шалгарчээ. Сонирхуулж хэлэхэд, "Хөхөө" уран сайхны киноны гол дүрд, "Woman" киноны туслах дүрд тоглосон Гавьяат жүжигчин Т.Борхүү тогложээ. Мөн шилдэг бүтээлээр шалгарсан "Хөхөө", "Гэргий" киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд тоглосон байна.

   Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам-2020 оны аравдугаар сарын 19- 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Энэ жилийн кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг зохион байгуулна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу