2020-10-23 04:59

Дуучин И.Ч.Мишээлийн шинэ уран бүтээл "Чи амласан"

   "Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн шавийн шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ. Түүнийг И.Ч.Мишээл гэдэг. Тэрбээр анх 2016 онд “My Voice” тэмцээнд орж байсныг зарим сонсогчид санаж буй биз. Продюсер Б.Чинбат уг шоуны шүүгчээр ажиллаж байсан билээ. Дуучин Ц.Сарнайгийн хувьд шавийнхаа хоолойн тавилт, техник талд нь анхаардаг бол Б.Чинбат продюсерээр нь хамтран ажилладаг байна.

   Эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан уран бүтээлч хос сүүлийн үед шавийнхаа уран бүтээл дээр ажиллаж байгаа сурагтай. Хөгжмийн зохиолч Б.Чинбатын үүсгэн байгуулсан “One music” продакшны дуучин И.Ч.Мишээл одоо “Никитон” хамтлагийн дуучин болжээ.

   Дуучин бүсгүйн "Чи амласан" шинэ дууны клип аравдугаар сарын 18-нд цацагдсан байна. Тэрбээр “One music” продакшнтай хамтран ажиллаж, анх "Санаж байна уу" дуугаа сонсогчдын хүртээл болгосон. Үргэлжлүүлэн "Ээж", “Хүслээ бод” зэрэг уран бүтээлээ гаргаад буй. Түүний энэ удаагийн шинэ уран бүтээлийн ая болон хөгжмийн найруулгыг Б.Чинбат хийжээ. Дуучин бүсгүй өөрөө дууныхаа шүлгийг бичдэг байна.

   Хөгжмийн найруулгыг Б.Чинбат “R&B” поп урсгалаар хийсэн бөгөөд монгол үндэсний хөгжим болох эвэр бүрээг ятга хөгжимтэй хослуулсан нь содон, шинэлэг мэдрэмж төрүүлэх аж. Харин дуу болон хөгжмийн микс мастеринг, хөгжмийн тохиргоог Сингапурийн “МҮХ” студийн хөгжмийн инжинер Жэрри Чуа хийж гүйцэтгэсэн байна. Дууны видео клипийг “Лемон” продакшны залуус бүтээж, хувцас дизайн, стилистээр “Futuristic type” хамтарч ажилласан байна. Сонирхуулахад, Холливудээс "Motown record label-ийг үндэслэгч, продюсер, хөгжмийн зохиолч H.B.Barnum дуучин И.Ч.Мишээлийн шинэ уран бүтээлийг үнэлж, захидал илгээжээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу