2020-11-02 01:59

“Улаанбаатар” олон улсын кино наадам амжилттай зохион байгуулагдлаа

   Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 19- 25-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ оны наадмын нээлтийн киногоор найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” шалгарч, монгол кино хөтөлбөрийн “Шилдэг уран сайхны кино” болон “Шилдэг найруулагч” шагналыг найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө” хүртсэн. Мөн “Шилдэг зохиол” шагналыг найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий” киноны зохиолчид, “Номадиа Пикчерс” компанийн нэрэмжит шилдэг продюсер шагналыг найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” киноны продюсер Ч.Ундрал нар тус тус гардан авсан.

Монгол кино уралдааны шүүгчээр уран сайхны удирдагч, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, кино судлаач Б.Түмэн-Өлзий, Монголын үндэсний кино хорооны ерөнхийлөгч Н.Оргил, кино шүүмжлэгч, утга зохиол судлаач П.Батхуяг, зөвлөх Энн Делсет, Тибу Брак нар ажиллажээ.

   “Улаанбаатар” кино наадмын  албан ёсны хөтөлбөрт Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн “А” зэрэглэлийн кино наадмын шагналт Монгол, Австрали, Бразил, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Хятад, Тайвань, Япон улсын 18 бүрэн хэмжээний, нэг богино хэмжээний уран сайхны киног нийт 5000 гаруй үзэгчдэд толилуулжээ. Үүнээс 1400 нь кино урлагийг дэмжигч хүүхэд багачууд байсныг зохион байгуулагчид хэлж байв.

   Мөн наадмын хүрээнд “Ирж яваа цаг” кино форумыг аравдугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Форумын үеэр “Кино урлаг ба Ковид-19, цаашдын чиг хандлага” болон “Локарно кино наадмын нээлттэй хаалга хөтөлбөрт Монгол кино найруулагч, продюсерууд оролцох боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлэгт нийт 200 гаруй кино уран бүтээлчид, кино урлагийн сургуулийн оюутнуудыг хамруулсан гэнэ.

Наадмаар толилуулсан кино бүрт үзэгчдийн саналыг цуглуулан тоолж, үзэгчдийн нэрэмжит “Шонхор” шагналыг олгодог уламжлалтай. Энэ оны шагналыг БНХАУ-ын найруулагч Ван Сиао Шуайн “Баяртай, хүү минь” кино хүртжээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Хоёр дахь дугаарын ялагчаар Хоёр дахь дугаарын ялагчаар "Их хувьсгал" баг тодорлооАрдын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
  • “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэ“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэҮндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
  • УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУлсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу