2020-12-16 00:58

Бритни Спирс, BSB-тэй хамтарчээ

Яг л 1999 он шиг бүжиглэхэд бэлэн үү, учир нь дуучин Бритни өчигдөр/2020.12.12/ Backstreet boys BSB хамтлагтай хамтран “Matches” нэртэй шинэ дуу цацжээ. Бритни Спирс нутгийн цагаар баасан гаргийн өглөө шинэ дуугаа цацмагцаа өөрийн твиттер дээр “Сайн найзууд болох  BSB хамтлагтай хамтарсан шинэ дуу цацагдлаа. Та бүхний санал бодлыг сонсохыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн жиргэсэн байна.

Хамтлагийнхан ч мөн твиттер дээрээ “Ямар гайхалтай өдөр вэ. Бид хоорондоо ингэж хамтрахыг 20 жил мөрөөдөж, хүлээсээр ирсэн юм.  Эцэст нь өнөөдөр ийнхүү хамтарсан дуугаа олонд хүргэж байна” хэмээжээ.

Хамтарсан уран бүтээлч нар нь хэдий дээр үеийнх боловч тэдний уран бүтээл цоо шинэ болжээ хэмээн хүмүүс ам сайтай байгаа аж. Бритни Спирс 2016 оны “Glory” цомгоо дахин бүтээж байгаа билээ. Тиймдээ ч сүүлийн үед уг цомгийнхоо хэд хэдэн уран бүтээлийг шинэчлэн бүтээж байгаа юм. Тухайлбал,  дээрх цомогт багтсан “Swimming in the stars” дууг тэрбээр өнгөрсөн долоо хоногт төрсөн өдрөөрөө дахин дуулсан билээ. Түүний шүтэн бишрэгчид ч шинэ уран бүтээлүүдийг нь сайшаан дэмжсэн бөгөөд улмаар “Glory” цомог iTunes-ийн шилдэг арван цомгийн жагсаалтад эргэн дэвшсэн байна.

Эх сурвалж: VARIETY

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу