2021-01-11 03:48

ЖАБАРИ

Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулаач?

Намайг Батхуяг овогтой Батжавхлан гэдэг. Төрийн албан хаагч .Дарханаас гаралтай. Урлагийн нэр Жабари.

Урлагт яагаад орох болсон бэ?

Хүн болгонд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл байдагтай адил надад ч гэсэн хүүхэд наснаасаа мөрөөдөж байсан нэг зүйл байсан. Тэр нь бол үргэлж мэдрэмж хөглөссөөр ирсэн хөгжим юм. Амьдралын ямар ч цаг үед хамгийн их  өндөр мэдрэмж өгч байсан  зүйл бол мөн л хөгжим. Хүнийг илүү өөрийнхөө дотортойгоо ойртох, өөрийнхөө ертөнцөөр бусдыг аялуулах  нийгэмд, дуу хоолой болох учраас  урлагт хөл тавьсан даа.

Шинэ уран бүтээлийн талаар товчхондоо?

Шинэ уран бүтээлийн талаар хүмүүс янз бүрийн сэтгэгдэлтэй байгаа. Миний болон манай багийн зорьсон зүйл бол  хүн бүрд өөрийн дотоод ертөнц гэдэг хамгийн чухал  мөн өөрийн гэсэн залуу хүмүүст хэв маяг, донж, хүсэл мөрөөдөл, мөн хүндлэл гэж зүйл заавал байх ёстой гэдгийг ойлгуулахыг хүссэн. Зураг авалт нийтдээ дөрвөн хоногийн турш үргэлжилсэн. HUMMER RECORDS, 976BEATZ, BLACKEYES хамтран ажилласан.

Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө?

Бид одоо шууд уран бүтээлрүү гэхээсээ илүүтэй судалгааны шатандаа шаргуу  ажиллаж байна. Гаднын уран бүтээлчид хэрхэн хөгжмийг үйлдвэрлэдэг, зах зээлд нэвтрүүлдэг ямар хөгжмийг илүүтэй хүмүүс сонирхдог. Дотоодын хөгжмийн зах зээл дээр уран бүтээлчид хэрхэн ажиллаж байгаа хөгжмийн дуугаралтууд сүүлийн үеийн хэв маяг, хандлагууд гэх мэтчилэн  судалгаануудыг багаараа хийгээд явж байна. Гурав дахь уран бүтээлийг бол хоёр сарын дундуур гэхэд цацах төлөвлөгөөтэй байгаа. Гурав дахь дууныхаа ажил руу бол ерөнхийдөө орчихсон байгаа. Хоёр мянга хорин нэгэн оны төлөвлөгөө гэх юм бол нэг цомгийн ажил бол яригдаж эхэлсэн. Тэгээд сонсогчид маань цаг тухай бүрд нь бас уран бүтээлийг хараад үнэлгээ өгөөд явах байх аа гэж бодож байна аа.

Шинэ уран бүтээлийн талаар товч ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

За баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн цаашдын ажилд нь амжилт хүсье. Удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзацгаая. PEACE

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу