2021-01-21 05:19

Монгол агуулгыг дэмжиж телевизийн салбарт өрсөлдөөн бий болгох нь

Монгол улсад цэнхэр дэлгэц эфирээ нээсэн цагаас  хойш 60 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд өргөн нэвтрүүлгийн телевизийн салбар хөгжил антенаас тоон технологид суурилсан телевиз рүү шилжээд удаагүй байна.

Мөн Монгол улс анхны Олон нийтийн радио, телевизийн тухай хуультай болсон 2005 оноос хойш олон нийтийн буюу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд айл бүрийн цахилгааны төлбөр дээр  нэмж радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс болох 1100₮-гг иргэдээс хураан төвлөрүүлсээр ирсэн. Харин өнгөрсөн хугацаанд бусад өргөн нэвтрүүлгийн арилжааны телевизүүд реклам, сурталчилгаагаар гол орлогоо бүрдүүлж, үйл ажиллагаагаа явуулсаар ирэв. . Өнөөдөр  өргөн нэвтрүүлгийн телевизийн олон суваг байгаа  ч үүнээс үзэгчийн мэлмийг булаах чансаатай дотоодын уран бүтээлийн тоо хуруу дарам цөөн байгааг нуух шаардлагагүй биз ээ. Энэ нь өргөн нэвтрүүлгийн телевизийн салбарт ажилладаг уран бүтээлчдийг үнэлсэн, өрсөлдөөнийг дэмжсэн  хууль эрх зүйн  орчин бүрдээгүйтэй холбоотой байсан. Энэхүү тодорхойгүй байдал нь өргөн нэвтрүүлгийн телевизийн салбарын хөгжлийг чөдөрлөж байсан юм. Телевизүүд өндөр чанартай уран бүтээл туурвих ажил маш их хугацаа, хөдөлмөр шаарддаг.

Хэдийгээр таны гэрийн хойморт 7 хоногт нэг дугаар 60 минутын шоу нэвтрүүлэг гарч байгаа ч түүний цаана жил дамнасан, олон зуун уран бүтээлчдийн цаг наргүй хөдөлмөр, хүч шингэсэн байдаг. Ингэж чанартай бүтээл төрдөг.  Ийнхүү өргөн нэвтрүүлгийн телевизийн салбарын хөгжлийг дараачийн шатанд авчрах, хүүхд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхгүй байх, үндэсний түүх, соёл, өв, үнэт зүйлсийг  түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий чанартай уран бүтээлийг нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс УИХ-аас Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг 2019.12.12-ны өдөр баталсан бөгөөд хууль 2020.7.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.

Энэхүү хуулийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн телевиз үзэгч хэрэглэгчийн тоогоор өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс тооцож, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан телевизүүдэд хуримтлуулах бөгөөд уг орлогоор өргөн нэвтрүүлгийн телевиз үндэсний агуулгатай, чанартай контент бүтээн хэрэглэгчид үзүүштэй бүтээлийг хүргэх үүрэгтэй. Урт хугацаанд эдгээр сувгуудын бүтээл чанаржих, өрсөлдөөнийг дэмжих нь ач холбогдолтой хэмээн ойлгож болно. Иймд үзэгч, хэрэглэгч бүр Монгол агуулга бүхий контент, нэвтрүүлэгт хувь нэмэх оруулах цаг ирээд байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу