2012-04-11 07:58

Манас тууль

 

Манас (Кыргыз: Манас дастаны) бол Манас баатрын тухай өгүүлсэн Кыргыз ардын тууль юм. 100 мянга орчим мөртэй тус тууль ньХомерын "Одиссей", "Илиада", эртний Энэтхэгийн "Махабхарата"-тай эн зэрэгцэхүйц өв билээ. Манас ба түүний үр ач нарын тухай магтан дуулсан энэхүү тууль нь Хидан (Хятад) ба Халимагуудын (Ойрад) эсрэг тэмцлийг харуулсан байдаг. XV зууны эхэнд бичигдсэн бичгийн дурсгалд Манасын тухай дурьдсан байдаг боловч уг тууль нь өөрөө 1885 оныг хүртэл цаасан дээр буусан удаагүй аж. Манасын төрсөн, туулийн үйл явдал өрнөдөг цаг хугацааны тухайд VI-X зууны хооронд, XV-XVIII зууны хооронд гэх хоёр янзын үзэл бий.

Манас туулийг хайлдаг хүнийг Манасчи (Manaschi) гэнэ. Манасчи нараас алдартайг нь дурьдвал Сагимбай Орозбаков, Саяакбай Каралаев, Шаабай Азизов, Каба Атабеков, Сейдене Молдокова, Юсуп Мамай нар болно.

Кыргызийн нийслэл Бишкекийн олон улсын нисэх онгоцны буудал зэрэг олон газрууд Манасын нэрээр нэрлэгдсэн байдаг.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу