2021-02-15 04:31

“Балетын хөгжил сан” монгол бүжигчдийг Олон Улсад дахин нээлээ

Дэлхий нийтээрээ хөл хорионд байгаа энэ өдрүүдэд урлаг, спортын олон чухал арга хэмжээ цахимаар зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан "IUCDC" буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан байлаа.

Нийт 16 орны 1000 гаруй уран бүтээлч оролцсон, "Цар тахлын үед орон орны уран бүтээлчдийг нэгтгэх" уриан дор зохион байгуулагдсан Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаанд Монголын бүжигчид маш амжилттай оролцсон бөгөөд энэ алтан боломжийг “Монголын балетын хөгжил сан”-гийн хамт олон Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа бүжигчдэд олгосон юм.

"IUCDC" Олон Улсын бүжгийн уралдааны мэдээллийг хүргэх, бүртгүүлэхээс авахуулаад бүх үйл ажиллагааг тус сангийнхан зохион байгуулж, бүжигчдэд цахим уралдаанд оролцох таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн нь цар тахлын үед бүжгийн урлагийн салбарыг сэргээсэн маш чухал, онцлог үйл явдал байлаа.

Уралдаанд Орос, Герман, Канад, АНУ, Австрали, Хятад, Япон, Солонгос, Сингапур, Монгол, Малайз, Индонез, Хонконг, Макао, Тайвань, Хятад зэрэг 16 улсын 1000 орчим бүжигчин оролцсон ба эдгээрийн дунд Улаанбаатар хот төдийгүй Дорноговь, Завхан, Дархан-Уул аймгийн бүжигчид Монгол Улсаа төлөөлөн оролцож, хил хязгааргүй бүжгийн ур чадварын өрсөлдөөнд сонгодог, орчин үеийн, ардын, ганцаарчилсан болон багийн төрлүүдэд тун амжилттай өрсөлдлөө.

Ингээд хоёр сарын турш үргэлжилсэн Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёрдугаар сарын 12-нд дүнгээ гаргахад Монгол орны өнцөг булан бүрээс өрсөлдсөн авьяаслаг залуус маань дэлхийн шилдэг бүжигчидтэй гайхалтай өрсөлдөөн үзүүлж, ардын, сонгодог болон орчин үеийн бүжгийн төрөлд 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль, тусгай байрын шагналыг тус тус хүртээд байна.

Монголын бүжгийн урлагийн шинэ залуу үе ийн сар шинийн энэ өдрүүдэд олон улсад авьяас чадвараа гайхуулж чадлаа. Энэ боломжийг нээсэн, зохион байгуулсан Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн удирддаг “Монголын балетын хөгжил сан”-гийн хамт олонд урлагийн халуун бүлийн өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй биз ээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын “Соёлын элч” Д.Алтанхуяг "Цар тахлын үед орон орны уран бүтээлчдийг нэгтгэх" зорилготой энэхүү томоохон уралдаанд шүүгчээр уригдан оролцсон нь мөн Монголын бүжгийн урлагийн нэр хүнд, цар хүрээ, авьяас билэг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөний илрэл билээ.

Түүний үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан” бүжгийн урлагийн үрийг соёолуулахын зэрэгцээ цар тахал, хөл хориотой энэ үед Монголын нийт бүжигчдэдээ олон улсад авьяас, ур чадвараа нээн харуулах боломж олгож буй нь урлагийн салбарын нэр хүндийг өргөсөн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтаар яах аргагүй нэрлэгдэж байна.

Олон улсын бүжгийн уралдаанд дорнын нарыг мандуулж, ардын болон шилдэг үзүүлбэрийн төрөлд тэргүүлсэн Дорноговь аймгийн “Саруул дэнж “ хамтлаг, “Монголын балетын үндэсний сургууль” болон бусад уран бүтээлчдийг бахархалтайгаар танилцуулъя.



"IUCDC" УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН МОНГОЛ БҮЖИГЧИД
 


Ардын бүжгийн төрлийн Жуниор / При-Жуниор ангилалд

  • Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дэргэдэх “Саруул дэнж” хамтлаг алтан медаль болон “Шилдэг үзүүлбэр”-ийн шагнал хүртэв.
     


Ардын бүжгийн төрлийн Жуниор / При-Жуниор ангилалд

Алтан медаль 

  • О. Мишээл
  • Г. Энгүүн

Мөнгөн медаль

  • Я. Түмэн-Эрдэнэ 
  • А. Биндэръяа 
  • М. Энхжин

Хүрэл медаль

  • Х. Хонгорзул 
  • Э. Эмүжин

Тусгай байр

  • Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц.Эрхсаран
     


 

Ардын бүжгийн төрлийн Сениор ангилалд:

  • Монголын балетын үндэсний сургуулийн багш Ё.Дамчаабадгар алтан медаль болон “Шилдэг үзүүлбэр”-ийн шагнал хүртэв.
  • Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э.Амаржаргал мөнгөн медаль хүртэв.
     

Сонгодог бүжгийн төрөлд:

  • Дархан-Уул аймгийн “Гладнес” клубын баг Тусгай байр эзлэв.
  • Бүжигчин Ц.Молор “Хичээл зүтгэл”-ийн шагналын эзэн болов.
     


Орчин үеийн бүжгийн төрөлд:
 

  • Ц.Молор, О.Уянга нар Тусгай байрт шалгарав.
     

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу