2021-03-23 00:48

Дэлхийн хаанаас ч виртуалаар Монгол Улсад аялах боломжтой боллоо

   COVID-19 цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар хамгийн хүнд цохилтод ороод байгаа билээ. Үүнээс үүдэж тэг зогсолт хийж, орлого хумигдаж эхэлсэн. Тэгвэл аялал жуулчлалын салбарыг сэргээж, цахим шинэчлэлийг эхлүүлэхээр  Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, МУИС-ийн МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” компанитай хамтран ажиллахаар боллоо.  Тус компани зургаан жилийн өмнөөс судалгааны ажлаа эхлүүлсэн бөгөөд орчин үеийн VR төхөөрөмжийг ашиглан Монгол Улсын 21 аймгийн өв соёл, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудыг илэрхийлсэн дижитал  контент бүтээхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд “Жуулчны мэдээллийн төв”-ийг зорин ирж буй гадаад, дотоодын аялагчдад Монгол Улсыг виртуал орчинд сурталчлах боломжийг бүрдүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн дижитал контент бий болгох, цахим мэдээллийн платформыг нэвтрүүлэх юм.

   Хамтын ажиллагааг эхлүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг технологийн дэвшилтэй уялдуулах, аялагчдын зорин очих газрыг дижитал  хэлбэрээр сурталчлах боломж бүрдэнэ. Тухайлбал, аялал жуулчлалын салбарт орчин үеийн дэвшилтэт технологи нэвтэрч эхэлснээр Монгол Улсын 21 аймгийн дурсгалт газруудыг виртуал орчинд дэлхийн хаанаас  ч  бүрэн үзэх боломжтой болж байгаа юм.

Виртуал орчноор аялахын сул тал нь өөрийн биеэр ирж үзсэн юм шиг мэдрэмж авч чадахгүй ч давуу тал нь цаг хугацаа, санхүүг хэмнэнэ. Мөн цар тахлын үед улс орнуудаар аялах нь эрсдэлтэй тул виртуал аялал эрсдэлээс хамгаалж чадах юм.

МУИС-ЫН ДЭРГЭДЭХ ВИРТУАЛ ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЗАХИРАЛ А.ЭНХБАЯР: ВИРТУАЛААР АЯЛАХ ХАНДЛАГА БИЙ БОЛЖ БАЙНА

-Дижитал технологийн эрин үе, цахим шилжилтийн үед шинжлэх ухаан, технологийн хөгжил  бизнесийн олон салбарт нөлөөлж байна. Үүний нэг жишээ нь, аялал жуулчлалын салбарт дижиталчлал буюу цахим аялал жуулчлал гэсэн ойлголт бий болж заавал өөрийн биеэр аялаад явах шаардлагагүй болж байна. Дэлхий нийт цар тахлын эрсдэлээс сэрэмжилж техник технологийн хөгжлийг ашиглаж виртуал байдлаар аялах хандлагууд бий болж байна. Шинжлэх ухаан,технологийн хөгжил аялал жуулчлалын салбарт нэвтэрснээр аялал жуулчлалын салбарын чиг хандлага илүү өргөн болж эхлэх юм. Бид энэ технологийн хөгжлийг улсынхаа аялал жуулчлалын салбарт нэвтрүүлнэ. 

Гэхдээ энэ маш том ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хийх ёстой. Дэлхийн улс орны хүмүүс Монголын үзэсгэлэнт байгаль, түүх өв соёл, дурсгалт газруудтай танилцахдаа өөрийн биеэр ирэх шаардлагагүй өөрийн амьдарч буй улс орноосоо виртуал орчноос танилцах боломжтой болж байна. Энэ үйл ажиллагаа нь аялал жуулчлалын чиг хандлагыг өөрчлөх, уг салбарт ажиллаж байгаа хүмүүст шинэ боломжийг нээж өгч байгаа юм. Зарим оронд нэг хүн цагт 10-20 ам. доллар төлөөд гар утас, компьютерийнхээ дэлгэцээр тухайн орны үзэсгэлэнт байгаль, дурсгалт газруудаар аялах боломжтой болсон. Харин бид нар дэлгэцээр биш виртуал орон зайн тусгай төхөөрөмжөөр аялах боломж бүрдүүлж байгаа юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ  С.БАТ-ЭРДЭНЭ:  МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙД ДИЖИТАЛ ХЭЛБЭРЭЭР ТАНИУЛНА

-Бид БНСУ-тай хамтран аялал жуулчлалын музейг байгуулах бол технологийн тал дээр МУИС-ын инженерийн сургуулийн багш нартайгаа хамтарч ажиллана. Аялал жуулчлалын дижитал музейн ажил хэрэгжиж эхэлснээр богино хугацаанд жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлдвэрийг дэмжих, бодит хувь нэмэр оруулах юм. Мөн дижитал музей зөвхөн музейгээр хязгаарлагдахгүй Монгол Улсыг дэлхий дахинд дижитал хэлбэрээр таниулах юм. Нүүдлийн үзэсгэлэнг таниулах ажлыг цар тахлын дараа эрчимжүүлнэ.

МУИС-ийн залуучууд Хэнтий аймгийн хэд хэдэн газруудыг виртуал орчинд оруулж чадсан. Тун удахгүй аялал жуулчлалын гол газруудыг виртуал орчинд оруулах программ хангамжийг бий болгох зорилгоор ажиллах гэж байна. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд байрлах “Жуулчны мэдээллийн төв” нь ирэх долдугаар сард ашиглалтад орох бөгөөд зорин ирэх аялагчдад VR төхөөрөмжөөр дамжуулан дижитал контентын үйлчилгээг санал болгох юм.

Г.Хулан

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Хоёр дахь дугаарын ялагчаар Хоёр дахь дугаарын ялагчаар "Их хувьсгал" баг тодорлооАрдын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
  • “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэ“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэҮндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
  • УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУлсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу