2021-04-02 03:46

Хоёр дахь дугаарын ялагчаар "Их хувьсгал" баг тодорлоо

ХОЁР ДАХЬ ДУГААРЫН ЯЛАГЧ - "ИХ ХУВЬСГАЛ" БАГ

Ардын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ. 

Тэгвэл өчигдөр түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн хоёр дахь дугаар цацагдаж, оролцогч багууд "Баруун замын байлдаан" сэдвээр тайз, дэлгэцийн бүтээл бэлтгэн, үзэгчдэд толилууллаа. 

Нийт зургаан дугаар үргэлжлэх шоу нэвтрүүлгийн анхны дугаарын ялагчаар "Маск" продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Дэлгэрсайхан ахлагчтай "ТУСГААР ТОГТНОЛ" баг тодорч байсан бол хоёр дахь дугаарын ялагчаар "Эмоци" продакшны захирал, Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөр ахлагчтай "ИХ ХУВЬСГАЛ" баг шүүгчдийн саналаар шалгарч, 2.500.000 төгрөг гардлаа. 
 


"Эрхэт Монгол" медиа групп, ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг нь Монгол Улсын тусгаар тогтнолын бодит түүх, хувьсгал ялахад голлох үүрэгтэй оролцсон журамт цэрэг хийгээд ардын хувьсгалын голлох тулалдаан болсон түүхэн газар орныг уран сайхны аргаар, энтертайнмент агуулгаар жүжигчид, уран бүтээлчдийнхээ оролцоотойгоор үзүүлэн толилуулах болно. 

Үндэсний контентод жүжигчин Д.Дэлгэрсайхан, Д.Түвшинтөр, Т.Баттулга, О.Амгаланбаатар, Р.Отгонбаяр, П.Баярмагнай, Б.Бадамцэцэг, Ц.Номин, Б.Мишээл, М.Намуунцэцэг нар оролцож байна.

Уран бүтээлчид хоёр багт хуваагдан, “Хиагт хотыг байлдан авсан нь”, “Баруун замын байлдаан”, “Баруун хязгаарын байлдаан, “Зүүн хязгаарыг чөлөөлсөн нь”, Хөвсгөлийн хязгаар дахь байлдааны ажиллагаа, “Нийслэл Хүрээг эзлэн ардын хувьсгалын ялалтыг тунхагласан нь” гэсэн ардын журамт цэргийн ялалттай холбоотой зургаан сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгэх ба тэд өөрсдөө зохиолоо гаргах, найруулах, дүр бүтээх гэхчлэн мэргэжлийн чансаа сорьсон даалгаврыг гүйцэтгэх юм.  

Түүхийн ухааны доктор, Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн штабын дарга, Бригадын генерал Л.Онцгойбаяр нар шоу нэвтрүүлгийн эрхэм шүүгчээр ажиллаж байгааг онцлоход таатай байна.

"Ардын журамт цэргийн мөрөөр" шоу нэвтрүүлгийн дараагийн дугаарыг ирэх долоо хоногийн бямба гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр хүлээн авч үзээрэй.

Гурав дахь дугаарын сэдэв "БАРУУН ХЯЗГААРЫН БАЙЛДААН" байх болно.

Шоу нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч Zindaa.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Хоёр дахь дугаарын ялагчаар Хоёр дахь дугаарын ялагчаар "Их хувьсгал" баг тодорлооАрдын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
  • “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэ“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэҮндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
  • УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУлсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу