2021-10-05 00:35

"Squid Game"-тай холбоотойгоор “Netflix”-т нэхэмжлэл гаргалаа

   Сөүлд төвтэй харилцаа холбооны компани “SK Broadband” Баасан гаригт “Netflix”-ийг шүүхэд өгсөн гэдгээ мэдэгдэв. “Netflix” нь "Squid Game" зэрэг Өмнөд Солонгосын шуугиан тарьсан сериалуудаас дээд хэмжээний ашиг олсон юм. Тиймээс “SK Broadband” сүлжээний ачааллаас үүссэн зардлаас “Netflix”-ийг төлөлцөх ёстой гэж үзжээ. Тухайлбал, “SK” нь "Squid Game" болон бусад хит цувралуудтай холбоотойгоор секундэд 1.2 их наяд салангид мэдээллийг дамжуулж байв. Ийнхүү “Netflix”-ийг сүлжээ ашигласны төлбөрийг хамтдаа хийх ёстой гэж үзсэний үндсэнд уг хуулийн арга хэмжээг авчээ. Харин “Netflix” нэхэмжлэлийг харгалзан үзэж, тус компанитай хамтран ажиллахад бэлэн гэжээ.

   “Netflix” нь Өмнөд Солонгост хэрэглээгээрээ “YouTube”-ийн дараа ордог мэдээллийн хоёр дахь том урсгал юм. Гэвч “SK Broadband”-ийн хэлснээр “Аmazon”, “Apple”, “Facebook”-ээс сүлжээ ашигласны төлбөр хийдэг ч дээрх хоёр компани л төлдөггүй байна. Тухайлбал, "Netflix"-ийн зөвхөн 2020 онд төлөх шаардлагатай сүлжээний төлбөрийг 23 сая ам.доллар гэж тооцоолжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Сүнс урлал" хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэУран бүтээлчдэд заяагдсан далд ухамсрын урсгал чимээг утга уянгын ухаарал бодрохуйн цогц нэгдэл болгон харуулах дотоод ертөнц, оюун санааны илэрхийлэл болсон үзэсгэлэнд уран зураг, яруу найраг сонирхогч эрхэм та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • Хоёр дахь дугаарын ялагчаар Хоёр дахь дугаарын ялагчаар "Их хувьсгал" баг тодорлооАрдын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
  • “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэ“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэҮндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
  • УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУлсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
 Сүүлд нэмэгдсэн дуу