2021-12-08 11:09

А.Бөртэ-Үжин дэлхийн миссийн тэмцээний “авьяас” шалгаруулалтын шилдэг 27 миссийн нэгээр шалгарчээ

   АНУ-ын Пуэрто Рикод зохион байгуулагдаж буй "Дэлхийн мисс-2021" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс А.Бөртэ-Үжин “авьяас” шалгаруулалтын шилдэг 27 миссийн нэгээр шалгарчээ. Уран нугаралтаар олон жил тууштай хичээллэсэн тэрээр  үндэсний өв соёлоо тээн ийнхүү дэлхийн тайзнаа гайхагдаж явна. Энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээнд 130 гаруй орны миссүүдийн дунд өрнөсөн “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 оролцогч тодроод байгаа бөгөөд тун удахгүй тус шалгаруулалтын шилдгүүд тодрох ажээ.

   Түүнчлэн А.Бөртэ-Үжин маань дэлхийн миссийн тэмцээний “Mobstar” дээр олон нийтийн санал асуулгын шилдэг 12-т явж байгаа баяртай мэдээ байна. Ийнхүү монголчууд бид эв нэгдэлтэйгээр нэгнээ дэмжвэл ямар хүчтэй ард түмэн гэдгээ дэлхийд харуулцгааж, үндэсний оролцогч, өв соёлоо өвлөн тээгч А.Бөртэ-Үжингээ дэмжицгээе. Уншигч та дараах байдлаар өөрийн орны оролцогчоо дэмжих боломжтой.

1. Гар утсандаа Mobstar app татаж, суулгах

2. Gmail, эсвэл фэйсбүүк хаягаараа нэвтэрч орох

3. Search- people хэсгээс Burteujin Anu гэж хайх

4. Оруулсан зураг бүрт од дарахад л болно.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Сүнс урлал" хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэУран бүтээлчдэд заяагдсан далд ухамсрын урсгал чимээг утга уянгын ухаарал бодрохуйн цогц нэгдэл болгон харуулах дотоод ертөнц, оюун санааны илэрхийлэл болсон үзэсгэлэнд уран зураг, яруу найраг сонирхогч эрхэм та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • Хоёр дахь дугаарын ялагчаар Хоёр дахь дугаарын ялагчаар "Их хувьсгал" баг тодорлооАрдын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
  • “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэ“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэҮндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
  • УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУлсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
 Сүүлд нэмэгдсэн дуу