2012-07-17 02:00

MTV шинэ сайт нээнэ

Artists.MTV нэртэй шинэ сайт нээхээр шийдсэнээ MTV зарлалаа. Уран бүтээлчид болоод шүтэн бишрэгчдийг хооронд нь холбох зорилгоор уг сайтыг нээж байгаа бөгөөд ирэх зун гэхэд “үүд хаалгаа нээн” зочдоо угтан авах гэнэ. MTV группийн дижитал хөгжмийн стратеги хариуцсан дэд захирал Шанон Коннели “Уран бүтээлчдийг дэмжих нь энэ төслийн гол зорилго. Тэд энэ сайтаар дамжуулан уран бүтээлээ сурталчлан, шүтэн бишрэгчидтэйгээ холбогдон, бас цомгоо борлуулж болно” хэмээн ярив. Энэхүү сайт дээр уран бүтээлчид болоод жирийн үзэгч аль аль нь хувийн хуудас нээх бөгөөд түүнийгээ шинэчлэх, хөтлөх боломжоор хангагдах юм.


MTV-гийн өөр нэгэн төлөвлөгөө гэвэл уг сайт дээрх мэдээллийг ашиглан сар бүр нэг уран бүтээлчийг сонгон телевизийн нэвтрүүлэг хийн, салбар сувгуудаараа цацна. Тиймээс уран бүтээлчид шинэ сайтад өөрийн орон зайгаа бий болгохыг сонирхох нь дамжиггүй гэж төслийн багийнхан үзэж байна.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу