2012-07-17 02:27

Ц.Батчулуун: Бид ховорхон хувь заяатай хүмүүс учраас эх орноороо бахархаж явах учиртай

Монгол улсын Ардын жүжигчин, багш, Морин хуурын чуулгын удирдаач, СУИС-ийн хүндэт профессор, Хөгжмийн нийгэмлэгийн тэргүүн,  Цэндийн Батчулуунтай ярилцсан ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө ярилцлага өрнүүлж буйд баярлалаа  зуншлага тавлаг уу ?

    Сайн байна уу. Оройтсон ч гэсэн нар хур тэгширсэн сайхан зун болж байнаа. Энэ жилийн  баяр наадам өнгөтэй сайхан болох юм шиг байна.

Аялал жуулчлалын улирал болж байна. Дээрээс нь улсын их баяр наадам дөхөөд ирэхээр үндэсний урлагийхан маань тун ч завгүй байдаг даа. Энэ их ажлынхаа дундуур цаг зав гарган ярилцаж байгаад баярлалаа. Та сүүлийн үеийнхээ шинэ уран бүтээлүүд болоод ажлынхаа сонин хачинаас сонирхуулаач ?

     Тэгэхээр энэ жил бол үнэхээр онцлогтой жил болж байна. Морин хуурын чуулгын хувьд үүсгэн байгуулагдаад хорь дахь жилдээ золгож байна. Ирэх 10 сарын 12-нд чуулгынхаа хорин жилийнхээ ойн баярыг тэмдэглэнэ. Энэхүү ойдоо уран бүтээлчид шавь нар маань өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа. Харин төр засгийн байгууллагаас хараахан анхаарал хандуулж дэмжсэн зүйл алга байна.
      Би яагаад үүнийг ярих болов гэхээр манай улс 50-с дээш жил үйл ажиллагаагаа явуулсан байгууллагын ойд төрөөс төсөв мөнгө гаргаж дэмждэг байгаа юм. Гэтэл миний бодол арай л өөр баймаар санагдаад байгаа юм. Учир нь аав ээж нар үр хүүхдээ дөнгөж төрүүлсэн цагаасаа эхлээд л 25 нас хүртэл нь өсгөж бойжуулж цэцэрлэг, сургууль, ажил мэргэжил гээд хань ижил үр хүүхэдтэй, амьдралын бүх л зүйлд нь залгуулж дэмждэг биздээ.

     Түүний адилаар Монголдоо төдийгүй дэлхийд анхдагч нь болон байгуулагдаж өнгөрсөн богинохон ч гэсэн хугацаанд эх орныхоо үүх түүх, ёс заншил, соёл урлагийг дэлхийд гайхалтайгаар таниулж сурталчилж чадсан энэ  морин хуурынхаа чуулгыг төр засаг нэг л дэмжиж өгөхгүй байна уу даа л гэж бодогдоод байгаа юм. Энэ нь бол гомдол гэхээсээ илүүтэйгээр өнөөгийн бодит байдлыг өгүүлсэн сэтгэлийн л үгс юм шүү. Ер нь аливаа зүйл амжилт гаргахаар л байгаа бол бага залуугаас нь анхааралдаа авч зөв зохистой, зөв хүмүүжилтэй болгож шагнаж урамшуулан дэмжиж ажиллах хэрэгтэй биздээ. Түүнээс биш хийдгээ хийгээд амжилтын эзэд болчихсон хэзээ хойно нь дэмжинэ гэдэг утгагүй л дээ гэсэн нэг ийм зүйлийг наадмын наргиа болгож ярьж байгаа юм.

     Гэхдээ энийг хэн хүнгүй л дор бүрнээ бодмоор л байгаа биздээ. Үнэхээр хийж бүтээгээд тив дэлхийд гайхагдаж яваа морин хуурын чуулгынхаа их ойг дэмжээд өгөх л хэрэгтэй санагдаад байгаа юм даа. Тэглээ гээд бид зүгээр суусангүй л дээ. Ойгоо угтаж олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулаад явж байгаа. Үний дотроос хэдхэн хоногийн өмнөхөн бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тоглолтоо үзүүлсэн. Учир нь хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй гэлээ ч ард түмнийхээ энэ сайхан оюуны бүтээлийг сонсож, мэдрэх эрхтэй биздээ.

    Мөн хөдөө орон нутгаар буюу Дархан, Эрдэнэтээр явж тоглолоо. Ер нь боломж бололцоогоо дайчлан эх орныхоо өнцөг булан бүрт л очиж тоглолтоо үзүүлэх юм сан гэж зорьдог доо. Түүнчлэн өнгөрсөн 20-н жилийн турш бүтээж туурвисан сор болсон бүтээлүүдээрээ CD, DVD гаргахаар бэлдэж байна. Мөн дэлхийн улс орнуудаар явж тоглох үеийн болоод дотоод гадаадын олон нэр хүндтэй тэмцээн уралдаан, наадам фестивалуудад оролцож байх үеийн гэрэл зургийн цомог бас өнгөрсөн 20-н жилийн турш морин хуурын чуулгын талаар болоод уран бүтээлчид ажилчдын талаархи хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн бэлтгэж олонд хүргэсэн мэдээ нийтлэлүүдээр эмхэтгэл гаргахаар бэлтгэж байна даа. Үнэхээр энэ их зүйлүүдийг хийж бүтээгээд ард түмэндээ хүргэхэд төсөв мөнгө шаардлагатай байгаа. Гэхдээ биднийг чин сэтгэлээсээ цаг ямагт дэмжиж ажилладаг олон хүмүүс байдаг болохоор тэднийхээ дэмжлэг туслалцаагаар болох л байх гэж бодож, сэтгэж, хийж бүтээж явна да. Тиймдээ ч бид тэдгээр сайхан сэтгэлт хүмүүсээ баярлуулах олон гайхалтай зүйлүүдийг хийж бүтээнэ гэж бодож байна да.

Тийм л дээ үнэхээр өнгөрсөн 20-н жилийн хугацаанд та бүхний болоод таны хийж бүтээсэн зүйлүүд, ололт амжилт арвин их байгаа. Үнэхээр энэ их авъяас билиг, амжилтын эзэн болоход таньд нөлөөлсөн багшийнхаа талаар сонирхуулаач таны багш бол Монголын ард түмний шүтээн болсон хүн...

    Миний багш бол 20-р зууны манлай төрийн их хуурч, ардын жүжигчин, төрийн шагналт, Гомбодоржийн Жамъян гэж Дорнод аймгийн Булган суманд төрсөн агуу их хуурч хүн байсан л даа. Яагаад агуу гэж байна вэ гэвэл 10 гаруйхан насандаа Булган сумаас Нийслэл хүрээнд ирж Монголын анхны уран сайхны сургуульд суралцаж тэр үеийн алдарт хуурч Түдэв, Түвдэн гэдэг хүмүүсээр морин хуур хөгжмийг заалгасан байдаг. Тэгээд нэг жил гаруйхан заалгаж байтал багш нар нь хэлмэгдсэн байдаг.

   Түүнээс хойш л багш маань өөрөө тасралтгүй хичээллэж сурч мэргэшээд цаашлаад морин хуурын бүхэл бүтэн сургалтын төвийг ажиллуулсан бүр цаашлаад морин хуур хөгжмөөр өрнө дорны аялгуу хөгжмүүдийг яаж тоглохов гэдгийг хүртэл судалсан. Тэгээд ч бага сургууль, их сургууль, коллеж хүртэл байгуулж ажилласан байгаа юм. Үнэхээр Монголын морин хуур хөгжмийн сургалтын агуу эцэг гэж хэлмээр байна да.

Үнэхээр багшийн эрдэм шавьд гэж та багшийнхаа нэр хүндийг өндөрт өргөж итгэлийг нь алдалгүй хичээж олон сайхан бүтээлүүд туурвисан тань Монголдоо төдийгүй тив дэлхийд гайхагдан эгшиглэсээр байгаа. Тэдгээр олон сайхан бүтээлүүдийг туурвих онгод хийморь тань юунаас хөглөгддөг вэ?

Айхтар асуулт байна да. Хамгийн энгийнээр тайлбарлаж хэлбэл багш нарын маань л заасан сургасан бүхэн л намайг хөглөдөг дөө. Хөгжим бүжигт надад оркестровкин гэж хичээл ордог байсан юм. Тэр хичээлийг Урлагийн гавъяат зүтгэлтэн Рэнцэнгийн Чойдог гэж Монголын сайхан орон гэж киноны хөгжмөөр төрийн шагнал хүртсэн үнэхээр гайхалтай хүнээр оркестровкын хичээл заалгасан юм. Удирдаачийн хичээлийг Нежински гэж мундаг професроор заалгасан 1970-д оны эхээр улсын багшийн их сургуулын дэргэд  удирдаачийн анги гэж Монголд улсад анх удаагаа байгуулагдсан тэнд Мөрдорж, Гончигсумлаа, Ц.Дамдинсүрэн багш гээд л бүх л томцуул хичээл заадаг байлаа. Энэ ангид удирдаач МУУГЗ Бүрэнбэх, удирдаач МУУГЗ Булган, удирдаач Нацагдорж, Машбат, хөгжим судлаач Энэбиш нар сураад төгсөж байсан яг тэр ангид хөгжим бүжигт сурч байсан хүүхдүүдээс надтай хамт хэдэн хүүхдүүдийг авч удирдаачаар сургаж эхэлсэн юм.

         Ингээд олон сайхан юм сурч төгсөөд ардын дуу бүжигийн чуулгад Садагийн Сүндэд гэж хүнээр үргэлжлүүлэн заалгаад хажуугаар Намсрайжав, Чулуун багш нараас бас зөвлөгөө авдаг байсан л даа. Тэгээд тэд нарынхаа надад итгэсэн итгэлээр Намсрайжавын Баярын жавхаа гээд симфони найрал хөгжмийн удиртгалыг үндэсний найрал хөгжимөөр 1976 онд улс хувьсгалын 50-н жилийн ойгоор бичиж тоглосон юм.

         Тэгээд Намсрайжав багшаас симфони дээр хэцүү дуугардаг хөгжмийг үндэсний найрлаар сайн хөгжимдлөө гэж өндөр үнэлгээ авч тэрэндээ их омогшиж явлаа. Үнэхээр энэ их олон сайхан багш нарынхаа ачаар л өдий зэрэгтэйг бүтээж явна даа.

Олон гайхалтай багш нарынхаа залгамж халаа нь болж та бас олон сайхан шавь нарыг бэлтгэж тив дэлхийд гаргасан байдаг тэр талаараа...

     Шавь нарыгаа бүгдийг нь дурьдахгүй бол болохгүй л дээ. Гэхдээ морин хуурын чуулгыг анх үүсгэн байгуулалцсанаас нь ярьж танилцуулъя гэж бодож байна. Аюушийн Бат-Эрдэнэ гэж авъяаслаг залуу байгаа японд амьдардаг тэрээр “Дэлхийн морин хуурын холбоо” гэж байгуулаад 2 жил тутамд нэг удаа олон улсын чанартай уулзалт семинар, арга хэмжээнүүдийг зохион байгуулж амжилттай ажиллаж байгаа.

     Мөн Мөрдоржийн нэрэмжит анхдугаар уралдаанд түрүүлсэн аварга морин хуурч Рэнцэнгийн Амарбаяр гэж залуу бас японд  ажиллаж амьдарч байгаа энэ жил ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн. Раанзын Бат Очир гэж Токиогийн урлагийн их сургуульд сурч байгаа залуу байгаа. Монголоос Токиогийн урлагийн их сургуулийг хоёрхон залуу төгсөж байгаагийн нэг юмаа. Удахгүй сургуулиа төгсөж эх орондоо ирээд ихийг бүтээн гэж найдаж байна даа. Батнасан гэж авъяаслаг залуу байгаа Америкт төдийгүй дэлхийд бараг анхдагч нь болох зайны сургалт буюу интернетээр морин хуур хөгжмийн сургалтыг явуулж байгаа.

Монгол залуу Дэлхийн морин хуурын холбоог байгуулаад ажиллуулж явна гэдэг үнэхээр сайхан байна л даа. Та бас “Хөгжмийн нийгэмлэгийн” тэргүүнээр ажилладаг энэ талаар...

Тийм л дээ Монголын урлагийн ажилтны холбооны хөгжмийн нийгэмлэгийн тэргүүнээр 7 жилдээ ажиллаж байна даа. 4-н жилээр сонгогддог юм сайн ажллаад байгаа юмуу ямар ч байсан дахин сонгогдоод л ажиллаж байна. Энэхүү ажилыг хариуцаж эхэлсэнээсээ хойш нэг л зүйлийг хийсэндээ омогшдог. Учир гэвэл манай урлагийн алдар цуутай ахмад уран бүтээлчдийн нэрэмжит олон сайхан уралдаан тэмцээнүүд болсоор байгаа. Жишээлбэл Пүрэвдорж багшийн нэрэмжит “Ари романсийн” уралдаан, Дамдинсүрэн багшийн нэрэмжит “Учиртай гурван толгой” дуурийн уралдаан, Гончигсумлаа багшийн нэрэмжит “Төгөлдөр чавхдаст хөгжмийн уралдаан” гэх мэтчилэн нэрэмжит уралдаанууд зохиогддог юм. 

     Гэтэл Монголчуудыг өглөө бүр эх орон дуугаар сэрээж үдэш бүр төрийн дууллаар унтуулдаг Мөрдорж багш маань үлдсэн байсан учраас Зангад багштайгаа ярьж байгаад үндэсний 7 хөгжмийн төрлөөр 2 жилдээ амжилттай зохион байгуулсан юм. Энэхүү уралдаан маань хойшдоо Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулагдаж байхаар болсон доо.

   Гайхалтай юмаа. Таны урлагийн төлөө гэсэн сэтгэл тэр дундаа хөгжмийн урлагийг хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэл агуу юм. Үүний бас нэгэн илрэл болж Монголын сайхан орон хэмээх гала концерт болох гэж байна энэ талаараа...

Нэрнээсээ эхлээд л нэг л сайхан энэ тоглолт нилээн хэдэн жил уламжлал болон зохиогдож байгаа юм. Жил бүрийн улсын их баяр наадмаар буюу 07 сарын 11 өдөр бид энэхүү тоглолтоо эх орноороо бахархаж омогшиж явдаг үзэгчиддээ зориулан ганцхан удаа л тоглодог доо. Ерөнхийдөө манай үндэсний урлагийн чуулга, уран бүтээлчид зуны улирал ирэхээр жуулчдад зориулан олон өдөр сарын хөтөлбөр гаргаад л тоглолтоо үзүүлдэг. Харин манай морин хуурын чуулга жуулчны  улиралд зориулан тэр бүр тоглоод байдаггүй юм. Ганцхан жил бүр өндөр ач холбогдол өгч өнхөөрөл хандуулж энэ “Монголын сайхан орон” тоглолтыг Хабай групптэй хамтран зохион байгуулдаг юм.


“Монголын сайхан орон” тоглолтыг анх хэн санаачилсан юм ямар учрал тохиолоор  энэ Хабай групптэй хамтран ажиллах болов энэ талаар...

       Энэ Хабай групп аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Тэр ч утгаараа Япон улсын аялал жуулчлал, урлаг соёлын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж тоглолт арга хэмжээ зохион байгуулах дээр их дадлагажиж суралцсан залуучууд байгаа юм.

       Анх манай морин хуурын чуулгад “Монголын сайхан орон” хэмээх тоглолтыг жилд ганцхан удаа наадмын өдөр зохион байгуулдаг баймаар байна хэмээсэн юм. Ингээд л бид нилээдгүй хэдэн жил хамтран ажиллаж байна даа. Хабай группын залуучууд тоглолтыг яг олон улсын жишгээр зохион байгуулдаг юм. Учир нь тухайн тоглолтыг үзэх үзэгчдээс саналыг нь авч тоглолтын хөтөлбөр, үзүүлбэрээ бэлтгэдэг нь үнэхээр соёлтой бас бахархалтай байгаа юм.

Тоглолтонд оролцох уран бүтээлчдээс дурьдвал, дан ганц морин хуурын чуулгын уран бүтээлчид оролцох уу?

     Тоглолтонд оролцох уран бүтээлчид гэвэл морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно. Түүнчлэн энэхүү тоглолтонд маань ганцхан уртын дууч оролцож байгаа бөгөөд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Энхбаатар гэж өнгөрсөн жил морины тухай уртын дуулаачдын наадамд түрүүлсэн авъяаслаг уртын дуучин залуу байгаа. Тэрээр бид дан ганц хөгжим гэлгүй бас залуу уран бүтээлчдийг мөн адил дэмжихийг зорьдог энэ ч утгаараа энэ удаагийн тоглолтондоо Архангай аймгаас төрөн гарсан дуучин залууг сонгож оролцуулж байгаа юм.

     Түүнчлэн би нутгийн бөх Санжаадамбыгаа ихэд дэмжиж явдаг энэ жилийн наадамд түрүүлээсэй гэж ерөөл өргөж нутгийн залуугаар Дөрвөн цаг хэмээх гайхалтай дууг дуулуулхаар бэлтгэж байна даа.

Ерөөл бат оршиж дуу хуур, эр бяр нь тэгширсэн сайхан наадам болох болтугай. Тоглолтын талаархи дараагийн асуулт маань тасалбарын үнийн талаар байгаа юм.

       Бид гадаад орнуудаар тоглохдоо 50-100 долларын хооронд  тасалбараа үнэлдэг учир нь бидний тоглолт үзэгчдэд сэтгэлийн агуу их таашаалыг өгч чаддаг гэдгээрээ онцлог байдаг юм. Түүнчлэн Монголын сайхан орон тоглолтын үзэгчдийн дийлэнхи нь жуулчид байх учраас энэ тоглолтын тасалбараа 30 доллараар үнэлсэн байгаа юм.

Тоглолтын утга учир нь Монгол орныхоо сайхан байгаль, аж амьдрал, эх дэлхийгээ магтан дуулахад оршиж байгаа юу?

       Чойдог багшийн маань төрийн шагнал хүртсэн улс хувьсгалын 40-н жилийн ойд зориулсан бүтээсэн баримтат киноны аяыг бичсэн гайхалтай бүтээл бий. Үнэхээр түүнийг сонсоход Монгол орон минь тэр аяараа нүдэнд харагддаг. Энэ бүтээлээр энэхүү тоглолтоо  “Монголын сайхан орон” гэж нэрлэсэн юм. Тэгээд ч эх орноос минь сайхан юм гэж огт үгүй би нэгэн дурсамж хэлье.

       Бид хэдэн жилийн өмнө Солонгост очиж Пусан хотод нэг гамшигт нэрвэгдсэн иргэдэд хандив цуглуулах зорилготой үйл ажиллагаанд зориулж  07 сарын 01-ны дараахан очиж тоглосон юм. Гэтэл уран бүтээлчид маань тэдэнд урам зориг, итгэл найдварыг бэлэглэхээр үнэхээр чин сэтгэлээ тоглосон юм. Тэрнийгээ ч зохион байгуулж байсан нэг хүнд нь хэлтэл тэр хүн ингэж хэлсэн юм. Та нар үнэхээр чин сэтгэлээсээ тоглож байгаа тань бидэнд мэдрэгдлээ бид баяртай байна. Би таниас нэг зүйлийг эрхэмлэн гуйя гэсэн нь Монгол түмэн бол эх газрын хүмүүс шүү түүгээрээ бахархаж омогшиж явах учиртай Солонгосчууд бид бол аралын орны иргэд  Япончууд бол хойгийн орны иргэд яахав өнөө маргааш даа Монголчууд энд ирж ажиллаж байгаа ч хэзээ ч толгой гудайлгах эрхгүй хүмүүс шүү.

      Үнэхээр та бүгд эзэнт гүрнийг байгуулж явсан их түүхийн эзэд учраас нуруу цэх хараа дээгүүр явж байгаараа гэж Монголын залуусаас гуйя хэмээн  Солонгос эр хэлсэн нь үнэхээр сэтгэл огшоогоод л ирсэн дээ. Бид ийм л агуу их ховорхон хувь заяатай хүмүүс учраас эх орноороо бахархаж явах учиртай юм билээ.

Баярлалаа та бидний ярилцлага үнэхээр нийт Монголчуудын омогшил бахархалыг төрүүлнэ хэмээж байна. Та бүхний зохион байгуулж буй “Монголын сайхан орон” тоглолтонд эх орноороо бахархаж, омогшиж явдаг үзэгчид маань хүрэлцэн ирнэ гэдэгт итгэл төгс байна ярилцсанд баярлалаа.

      Та бүхний ажил амьдралд амжилт хүсье. Монгол түмэндээ морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 20-н жилийн баярын мэндийг хүргэж сайхан наадаарай хэмээн ерөөл өргөж ярилцлагаа дуусгая даа баярлалаа.

Ярилцсан Э.Цэнд-Аюуш

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу