2012-07-17 11:38

Жастин, Селена нарын шөнийн болзоо

Өсвөр насны алдартай хосууд болох Жастин Бибер, Селена Гомез нар нэг насны зөрүүтэй аж. Жастин 18 настай бол Серена түүнээс нэг насаар эгч гэнэ. Тэдний хувьд АНУ болон Канадад шөнийн цэнгээний газарт орох хуулиар хориотой юм. Харин Австралид 18 ба түүнээс дээш насныхныг шөнийн цэнгээний газарт орохыг зөвшөөрдөг тул Жастин, Селена нар Мелбурн хотноо “зад шоуджээ”.

Тэд өнгөрсөн бямба гаригийн үдэш Мелбурн хотын “Баркли” зочид буудлын “Сайнт-Килда” баранд оржээ. Энэ үед Жастины шүтэн бишрэгчид тэднийг бүчин авсан байна. Өмнө нь хосууд мөн л Жастины тойрон хүрээлэгчдийн хамтаар  Мелбурн хотын “Стоукхаус” хэмээх алдартай ресторанд оройн зоог барьжээ. Үдшийн цагаар тус хотод сэрүүн уур амьсгалтай байдаг учраас хосууд үүнд тохируулан хувцасласан байна. Селена Гомез үдшийн болзоондоо хөвөн даавуун хантааз, дотуур нь саарал өнгийн нэхмэл дулаан цамц өмчээ. Харин Жастин Бибер юүдэнтэй хүрэм, дотуураа цагаан футболк өмссөн байна. Мөн тэрбээр үдшийн турш хар нүдний шил зүүсжээ.

Жастин Биберийг өнгөрсөн долоо хоногт Австралид ирснээс нь хойш шүтэн бишрэгчид нь түүнийг тойрон хүрээлсээр байжээ. Тэрбээр Австралийн Мелбурн хотын “Fox FM”-д “Авьяаслаг Австраличууд” шоунд зориулан хоёр дуу бичүүлсэн байна.
 

Б.АНХТУЯА
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу