2012-07-17 12:47

Боломжийн эвлэгхэн хоолойгоор олонд танигдаж, рок попд рейтинг дээгүүр яваа дуучин бол Баярцэцэг.

Нас, зүс, аалиараа залуу дуучдын дэргэд гялалзахгүй ч, уран бүтээлч хүнд байх ёстой чанарууд түүнд бий. Тэрээр ХААИС-ийн оюутан байхдаа дуулах хүсэлдээ хөтлөлдөн СУИС-ын хаалгыг татсан гэдэг. Гэхдээ түүнд “хор шар”-тай зан байгаагүй бол ийм амжилтанд хүрч чадахгүй байсан гэдэг юм билээ. Баярцэцэг тун шартай охин байсан бөгөөд “Шар муур” гэж хочлуулдаг байжээ. Найз нөхөдтэйгээ тоглож наадахдаа өнөөх шартай зангаа гаргадаг байж. Тэд “Мандухай цэцэн хатан” киноны дүрээр тоглодог байсан бөгөөд дүр хувиарлах болоход, түүний сайн хөвгүүн нь Мандуул хааны дүрийг авдаг байсан болохоор мань хүн Мадухайд тоглох гэж охидтой бяцхан дайтдаг байжээ. Мэдээж, “шар муур”-ын шартай занг мэддэг найз нар нь ч даруйхан зайгаа тавьж өгдөг байсан гэнэ. Хамгийн хачирхалтай нь Баярцэцэг охин Мандухай, Мандуул хааны гар дээр гараа тавьдаг хэсгийг сэтгэл догдлуулан хүлээдэг байсан бөгөөд өнөөх мөч нь ирэх агшинд жинхэнэ хайрыг, бас “кайф”-ийг мэдэрдэг байсан гэнэ шүү. Дөрөвдүгээр ангийн баяцхан охин дурласан хөвгүүнийхээ гараас хайрыг мэдэрдэг байсан гэхээр дуучин бүсгүй үнэхээр элдэвтэй нэгэн бололтой...

А.Сарнай.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу