2012-07-17 12:51

Жүжигчин "Чапи" хямдрал зарлаад удлаа

Улс төр, урлаг соёлынхныг элэглэн дууриадаг Чапи эхнэртэй болохыг хүсч байгаа гэнэ. Тэрбээр телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа бүсгүйчүүдэд хандан "Намайг аваад суугаач ээ” хэмээн хэлж байсан удаатай юм. Чапи хэлэхдээ "Би хүнд сэтгэлээ илчлээд хүнтэй сууж, гэр бүлтэй болох хүсэлтэй л байна. Гэвч бүх хүмүүс намайг хошин шог үзүүлж байгаа юм шигээр инээж хүлээж авдаг. Эцэг эхийгээ амьд дээр нь гэр бүлтэй болж ач, зээг нь харуулахыг хүсэлгүй яахав. Тэгээд би бол талхны мөнгөө олчихно, гэрийн ажилд сайн. Гэрээ цэвэрлэнэ, юм угаана, оёно шиднэ, хоолоо хийнэ гээд их ажилсаг ш дээ. Тиймээс бүсгүйчүүддээ намайг аваад суугаач л гэж хэлмээр байна даа” гэсэн байдаг. Хөөрхий Чапи одоог хүртэл ханилан суух эхнэр аваагүй байгаа нь түүний олон хүнийг элэглэн шүүмжилдэгтэй холбоотой ч байж болох юм шүү. Юутай ч Чапи цаана чинь хямдрал зарлчаад нилээд удлаа шүү бүсгүйчүүдээ.

А.Тэргэл

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу