2012-07-17 12:54

Харангын Лхагваа биллъярд тоглохдоо хэнийг ч дагуулахгүй

Ар халхын алдарт дуучин Лхагвасүрэн биллъярд маш сайн тоглодог. Ер нь бол хорхойтнууд их байдаг, хэд хэдэн машин тавьж тоглодог хүн ч бий гэнэ.

Түрүүвчинд байсан мөнгөө дуусгаад гэр рүүгээ гүйж дахин мөнгө авчирч тоглох нь энүүхэнд. “Никитон” хамтлагийн Батчулуун машинаа тавьж тоглож алдаад, сүүлдээ зохицож хэдэн төгрөг өгөөд салж байсан түүхтэй. Харин Лхагваа бол уг нь хэд хэдэн машинтай болчих ёстой байж. Нэгэн компаний захирал “Надтай миний машинаар тоглох хүн байна уу?” гээд онгироод байхаар нь, Лхагваа “За хоёулаа тоглоод үзье” гэж хэлээд тогложээ. “Ягуар” маркийн машин тавьж алдаад, дахин компанийхаа арваад машиныг тавьж тоглосон боловч бүгдийг нь алджээ. Тоглоом дууссаны дараа, “Ягуар” маркийн машин нь гадаа байхад найзууд нь түлхүүрийг нь эзнээс нь авч Лхагваад асааж өгөх гэсэн боловч эзэн нь түрүүлж очоод нэг юмыг нь салгачихсан байж.

Тэд баахан оролдож байж кнопыг нь олж асаагаад Лхагваад өгсөн аж. Харин хэд хоногийн дараа сонсохнээ нөгөө залуу нь гуйсаар байгаад буцаагаад авсан байж. Эр хүн хэлсэн амандаа хүрч чадахгүй, хоншооргүй царайлсан нь ичгэвтэр ч, дуучин Лхагваа харин дэндүү омголон, хүнлэг бас сайн эрийн шийр заажээ. Тэр зөвхөн хувиа хичээж шунасангүй, харин биллъярд тоглож чадна гэдгээ л харуулжээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу