2012-07-17 13:00

Дуучин Э.Оюумаа “Хасар” Жагаагийн бэр болно

Дуучин Э.Оюумаа гавьяат жүжигчин Б.Жаргалсайханы бэр болох гэж байгаа гэнэ. Тэрээр Дундговийн нэгэн бизнесмен залуутай хайр сэтгэлийн холбоотой болжээ.  Ноос, ноолуурын чиглэлээр бизнес эрхэлдэг Аянга хэмээх залуу "Хасар" Жагаагийн зээ дүү юм байна.

Уяхан хоолойтой, туяхан бүсгүйн эхний амьдрал тийм ч дардан байгаагүй. Хослон дуулдаг Ч.Бат-Эрдэнэтэйгээ хэсэг хугацаанд хамтран амьдарсан ч салсан. Дуучин амраг нь царайлаг бүсгүйг хардаад алганы амт үзүүлчихдэг байснаас болж тэр хоёрын хоорондох харилцаа удаагүй гэж "их мэдэгч" хүмүүс ярьдаг.

Харин Э.Оюумаа "Ч.Бат-Эрдэнэ надад гар хүрч байгаагүй. Бид тэдний эхнэр, хүүхдийг бодоод л салсан" хэмээн ярилцлага өгч байсан юм.

Х.Энхээ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу