2012-07-17 15:20

Олны танил хамаатнууд

Энэ удаа урлагийн ертөнцөд хамтлаа амжилт, ололттой яваа ах дvvс, аав хvv хамаатнуудын сонин сайхнаас хvргэе.

Нэгэн vеийн өрсөлдөгчид “В” продакшны захирал дуучин Д.Болдыг урлагийн гэр бvлээс гаралтай гэдгийг нь хvн бvхэн мэднэ. Мөн тэрбээр “Никотон” хамтлагийн дуучин Д.Батчулуунтай эгч дvvсийн хvvхдvvд. Монголын рок, попын ертөнцөд нэгэн зэрэг гарч ирсэн уран бvтээлчид маань тус тусдаа хамтлаг байгуулан нэг нь хvнд рок тоглож, нөгөөх нь поп, арамби чиглэлээр залуусыг байлдан дагуулах болсон. Одоогоор Д.Болд тав дахь бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байна. Харин “Никитон”-ы Д.Батчулуун “Монголд миний уран бvтээлийн ойлгох хэмжээний боловсролтой хvн алга” хэмээн гомдоллоод авсан. Тэрбээр сvvлийн vед ямар нэгэн уран бvтээл хийхгvй байгаа ажээ.

Аавынхаа шийрийг хатаах хvv

Ард тvмнийхээ сэтгэлд “Равсал панз”-ын дvрээр хоногшсон жvжигчин Б.Магсаржавын бага хvv сvvлийн vеийн кинонуудад тоглох болжээ. Тvvнийг М.Наранмөнх гэдэг. “Хэцvv анги” олон ангит киноны Билгvvний дvрээр vзэгчдийн танил болсон билээ. СУИС-ийн гуравдугаар кvрсын оюутан тэрбээр саяхан “Ахан дvvс” кинонд рок залуугийн дvр бvтээсэн байна. Тvvнийг аавынхаа шийрийг хатаах хvv хэмээн vнэлдэг юм билээ. Б.Магсаржавын хувьд хамгийн сvvлд “Урагшаа залуус аа” кинонд тоглосон агаад одоогоор “X арт” продакшнтай хамтран ажиллаж байна.

С.Баасандорж Солонгост тогложээ

“Би чамд хайртай” киноны Vрлээгийн дvрд тоглосон С.Пvрэвмаагийн төрсөн дvv нь “Харш” хамтлагийн дуучин С.Баасандорж гэдгийг хvмvvс тэр бvр мэддэггvй байх. Ямартай ч монголын урлагт эгч нь дэлгэцийн бvтээлээр, дvv нь эстрадын дуугаар тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж явна. С.Пvрэвмаа “Би чамд хайртай” кинонд тоглосны дараа бясалгалын төв ажиллуулж, урлагаас нэг хэсэг хөндийрөөд байсан. Харин “Би чамд хайртай-2″ кинонд тоглосноос хойш хэд хэдэн киноны урилга ирээд буй гэсэн. Харин “Харш” хамтлагийн дуучин С.Баасандорж саяхан Солонгост байгаа монголчууддаа уран бvтээлээ хvргээд ирсэн байна.

Урлагт “том артай” “Гурван охин”

“Гурван охин” хамтлагийн дуучин Солонгоог урлагт “том артай” хэмээн зарим хvн ярьдаг юм билээ. Тэрбээр гавьяат жvжигчин Т.Ариунаагийн эгчийнх хvvхэд гэсэн. Бага байхаасаа л Ариунаа эгчийгээ харж, урлагт дуртай болж өссөн гэдэг. Гавьяат жvжигчин Т.Ариунаа сvvлийн vед “Гайхамшигт vдэш” тоглолтынхоо шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Мөн уг тоглолтоо Эрдэнэт, Дархан зэрэг хотоор тоглох санаатай байгаа гэсэн. Харин “Гурван охин” хамтлагийн хувьд “Бамбино” дуундаа клип хийлгэсэн байна. Мөн ирэх сард тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа гэсэн шvv.

Т.Батсайхан

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
  • Шинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮДШинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮД Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье.
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу