2012-07-17 15:45

Монголд хамгийн үнэтэй рекламны гэрээг хэн байгуулдаг вэ?

Зар сурталчилгааны бизнест хамгийн бага зардлаар хамгийн их орлого олдог бизнесийн төрөл бол рекламны дүр төрх юм.


Од болж олны танил болсноороо, өөрийн өвөрмөц бие төрхөөрөө, мөн бусдаас содон авъяас чадвараараа содон хүмүүст энэ санал ирдэг.
Дэлхийн шилдэг брэндүүд өнөө цагт хөлбөмбөгийн ододтой хэдэн сая еврогийн гэрээ байгуулан хамгийн багадаа л гэхэд 3 жил хамтран ажилладаг.
Харин Nike, Adidas гэх мэтийн спортын брэндүүд тэдэнтэй жилийн 120000-аас дээш еврогийн гэрээ хийдэг байна.

Тэгвэл Монголд хэн хамгийн өндөр дүнтэй гэрээ хийдэг вэ?
Албан ёсны тооцоо, судалгаа үгүй ч энэ жагсаалтыг дуучин Д.Болд тэргүүлдэг байна. Тэрээр зар сурталчилгааны нэг гэрээг дунджаар 10 сая төгрөгөөр байгуулдаг бол харин түүний дараагаар ТОП модель Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн нар чамгүй өндөр үнэлгээтэй гэрээ байгуулдаг байна. 
Энэ гурван хүний хувьд зар сурталчилгааны гэрээнд 3 өөр чиг хандлага баримталдаг нь ажиглагддаг.
Д.Болдын хувьд санал тавьсан болгонтой гэрээ байгуулдаггүй бөгөөд өндөр үнэлгээтэй ганц нэг гэрээнд л гарын үсэг зурдаг бол харин ТОП модель Э.Одгэрэлийн хувьд нэг компанитай нилээд урт хугацааны гэрээ байгуулж хамтран ажилладаг нь түүний Гоёо компанитай байгуулсан гэрээндээ хэр үнэнч байгаагаас харж болно.
Э.Одгэрэлийн хувьд өмнө нь АПУ компанитай мөн 2 жилийн гэрээтэй ажиллаж байсан юм.
Тэгвэл ТОП модель Д.Пүрэвсүрэнгийн хувьд нэг удаагийн гэрээ нь тийм ч их өндөр биш хэдий ч нэг жилийн хугацаанд олон арван гэрээнд гарын үсэг зурдагаараа орлого өндөртэй рекламны дүр яах аргагүй багтаддаг гэж болно.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • УДБЭТ “Учиртай гурван толгой” дууриар улирлаа эхлүүлнэУДБЭТ “Учиртай гурван толгой” дууриар улирлаа эхлүүлнэУлсын дуурь бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/ 58 дахь удаагийн улирлын нээлтээ Монголын сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетээр эхлүүлэх гэж байна. “Учиртай гурван толгой” дуурийг аравдугаар сарын 3-нд, “Үйлийн гурван толгой” балетыг аравдугаар сарын 4-нд тус, тус тоглох юм.
  • Баянхонгор аймгийн театр Баянхонгор аймгийн театр "Шинос" мюзиклээр намар цагийн тоглолтоо нээлээБаянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар "ШИНОС" мюзиклийн уран бүтээл туурвин, 09 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм.
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу