2012-04-11 08:49

Эвэр, ясаар морин хуур урлажээ

Зураач, уран барималч Б.Ал­тан­чимэг амьтны яс, эврээр морин хуур урлажээ. Уг морин хуурын царны хэсэгт 20 үхрийн далны яс орсон бол ишийг нь янгирын эв­рээр, толгойг нь аргаль, угалзын эврээр, чихийг нь оонын эврээр хийжээ. 

Хүн төрөлхтөн өдөр бүр ой модоо хайр найргүй утсгаж, түймэр тавьж байгалиа сүйтгэсээр байгаад уран бүтээлч бүсгүй эмзэглэж явдаг гэнэ. Морин хуурыг хийхийн тулд моддыг тайрч огтлох болдог. Энэ нь нэг талдаа урлагийн бүтээл хийж байгаа ч цаагуураа эх дэл­хийгээ гундахад нэг алхам ойр­туулж байгаа хэрэг. Тийм учраас ясаар морин хуур хийхээр шийдсэн тухайгаа Б.Алтанчимэг ярилаа.

Жил зургаан сарын хугацаатай урласан түүний энэхүү ясан морин хуур нь дуугаралтаараа ердийн болон хөгжимчдийн тоглодог мас­тер хуураас хавьгүй илүү сонс­голонтой. Мэргэжлийн морин хуур­чаар хөглүүлж хөг эгшгийг зохи­цуул­жээ. 

Б.Алтанчимэг өдгөө Төв аймгийн Зуунмод суманд гэрэл зургийн хувийн студи ажиллуулдаг. 1985 онд зураачийн мэргэжлээр төгс­сөнөөс хойш ажлын хажуугаар мод, ясаар бэлэг дурсгал, гэр ахуйн бүтээл хийсээр иржээ. 

Энэхүү ясан морин хуурын зарим хэсэгт "Улаан ном"-д орсон ховор, нэн ховор амьтдын эвэр, яс орсон нь бай­галиа хамгаалъя гэж хэлж байгаа ч хууль зөрчсөн хэрэг биш гэж үү хэмээн түүнээс асуулаа. Тэрээр "Айлуудын идэшний үхрийн далны яснуудыг цуглуулсан. Харин янгир, аргалийн эврийг хөдөөний малчид, настай хүмүүс авчирч өгдөг юм. Тэд "Ясаар юм хийдэг бүсгүй хүн ямар ан хийлтэй биш дээ. Манай өвөлжөөн дээр ийм нэг эвэр байгаад олон жилийн нүүр үзэж байна. Нар салхинд гандааж байснаас гарын уртай хүнд нь өгье" гээд л авчраад өгдөг юм. Зарим хүмүүс ийм эвэр оллоо гээд л гандаад өгөршчихсөн эвэр авчирч өдөг. Аргаль, янгирын эвэр их зузаан, бат бөх. Гадна талын хуучирсан хэсгийг арилгаад дараа нь цэвэрлээд зүлгэхээр үнэт чулуу шиг л сайхан яс гараад ирдэг юм шүү дээ" гэлээ. 

Ясан морин хуураа хийж дуус­гаад хэд хэдэн үзэсгэлэн, худал­даанд оролцож мэргэжилтнүүд, дархчууд, үзэгчдээс магтаал сонс­сон гэнэ. Гэхдээ тэрээр ясаар урласан анхны морин хуураа эх орон нэгтэн, Монголдоо үлдээхийг хүсч байгаагаа ярьсан юм. Ясан хуураа 23 сая төгрөгөөр зарахаар шийдээд байгаа аж. Гэхдээ үндэс­ний урлаг, хөгжмийн зэмсэг, түүх шастираа дээдэлдэг эрхмүүд чин сэтгэлээсээ хандвал арав гаруй сая төгрөгөөр өгөхөд бэлэн байна хэмээж байв.

Д.САРУУЛ

 
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу