2012-07-17 16:22

Стивен Сигал-ын эхнэр Б.Эрдэнэтуяа Сэвжидийн Сүхбаатрын унаган шавь

Холливудын алдартай жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал 2004 онд манай улсад зочилж Монголын уран бүтээлчидтэй Чингис хааны тухай кино хийхээр ирж байсныг та бүхэн санаж байгаа байхаа.

Тухайн үед Монголын гоо үзэмж төгөлдөр охидыг киноны дүрд тоглуулахаар шалгаж мисс, загвар өмсөгч гээд олон охид үндэсний дээл хувцасаар гоёж Сигалын нүдэнд өртөхийг хүсч байсан. Тэгвэл Холливудын Стивен Сигал япон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг монгол бүжиг, орчин үеийн бүжгийг мэргэжлийн түвшинд бүжиглэдэг, уран гоо бие бялдартай, залуу охиныг өөрийн продюссороор ажиллах хүсэлт тавиад буцсан. Жирийн нэг Монгол айлын охин Б.Эрдэнэтуяа Холливудын од Стивен Сигалтай киноны продюссороор олон ажил хамтран ажиллаж эцэстээ үнэнч, итгэлтэй, боловсрол, мэдлэгтэй Халх Монголын охиныг эхнэрээ болгох санал тавьж гэрлэсэн юм. Стивен Сигал өөрийгөө Монгол гаралтай хэмээн үздэг бөгөөд Монголчуудад нэлээд элэгтэй гэдгийг та бүхэн мэдэх биз. Гандантэгчэнлин болон буддын хийд дацангуудад болдог том том хурал номын манз цавыг байнга даадаг гэнэ. Холливудын алдарт жүжигчин, ринбүчи Стиван Сигал монгол эхнэрээсээ  хүүтэй болсон . Монголчилбол Төгсбаясгалант нэртэй хүү нь удахгүй хоёр ой хүрэх гэж байна. Стиван Сигалын эхнэр Эрдэнэтуяа монголын цэнгээнт бүжгийн хатан байсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Сонирхуулахад Эрдэнэтуяа бүсгүй Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарын гарын шавь нь байсан бөгөөд түүний түүний эцэг эх С.Сүхбаатартай гэр бүлийн дотно найз юм байна. Бүжигчин бүсгүйн аав хувиараа бизнес эрхэлдэг нэгэн бөгөөд түүний ээж Монголд   Herba life”-ыг оруулж ирсэн эмэгтэй гэнэ. Одоо бүжигчин Б.Эрдэнэтуяа АНУ-д гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байгаа гэнэ.
  Д.Эрдэнэсолонго

 
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу