2012-07-18 05:17

“Ньюанс” хамтлаг “Алтаргана” наадамд уригджээ

Буриадын үндэсний “Алтаргана” их наадам энэ сарын 20-22-нд ОХУ-ын Агын Буриадад болно. Тус наадмыг хоёр жил тутамд зохион явуулсаар 18 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү наадамд Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа 600 гаруй Буриад үндэстэн оролцох аж. Тус наадмыг БСШУЯ, Орос-Монголын нийгэмлэг, “Монголын Буриадын сан” холбоо зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулна. Наадмын хүрээнд явагдах тэмцээн 21 номинациар шилдгүүдийг тодруулах бөгөөд манай улсаас “Ньюанс” хамтлаг урилгаар очиж дуулах юм.  Анх Хэнтий аймагт Буриад дууны уралдаанаар гараагаа эхэлж байсан тус наадам өдгөө Монгол туургатны хүсэн хүлээдэг томоохон наадам болтлоо хүрээгээ тэлсэн юм.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу