2012-07-18 06:15

АК-г урлагийн бүтээл болгоно

Их Британийн зураач, орчин цагийн хамгийн баян уран бүтээлчдийн нэг Дэмиен Херст АК-47 бууг урлагийн бүтээл болгохоо мэдэгдлээ. ВВС мэдээлснээр, тэрбээр уг бүтээлээ ирэх есдүгээр сард болох Олон улсын Энхийн өдөрт зориулсан үзэсгэлэнгийн үеэр олонд танилцуулах аж.

Дэмиен Херстээс гадна 22 уран бүтээлч буу зэвсгээр арт-объект, инстоляц хийхээр зэхэж байна. Хүний гавлын ясыг цагаан алтаар бүрж, очир эрдэнээр чимэглэж дуулиан дэгдээсэн Дэмиен АК-47 бууг хэрхэн урлагийн бүтээл болгох нь одоогоор тодорхойгүй.

Дашрамд сонирхуулахад, АК-47 буюу Калашнико вын автомат хэмээн нэрд гарсан бууг 1947 онд Зөвлөлтийн инженер Михаил Калашников зохион бүтээж, 1949 оноос ар мийнхан хэрэглэж эхэлсэн.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу