2012-07-18 07:52

Майкл Жексоны дүрд тоглох хүүхдийг хайж эхэлжээ

Майкл Жексоны дүрд тоглох дуулж бүжиглэх авьяастай хүүхдийг хайж эхэлжээ. Амеркийн Motown Records хөгжмийн  компанийг үүсгэн байгуулагч,  хөгжмийн зохиолч, кино найруулагч  Берри Горди шинээр гарах нэгэн мюзиклд Попын хаан Майкл Жексон болоод Америкийн нэрт дуучин Стив Уандерийн бага насны дүрд тоглох хүүхдүүдийг хайж байгаа аж. Горди дээрх мэдээллийн талаар өчигдөр буюу мягмар гаригт өөрийн албан ёсны вэб хуудас дээрээ тавьсан байна.

Тэрбээр Майкл Жексоны бага насны дүрд тоглох хүүхдийг 8-11 насны хүүхдүүдээс сонгох юм байна. Motown Records хөгжмийн  компанийн дээрх бүтээл ирэх хавар Нью-Йоркийн “Бродвей” театрт нээлтээ хийх аж.

 

Э. Анхтуяа
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу