2012-07-18 14:35

Backstreet Boys хамтлагийнхан шинэ цомог гаргана

Нэгэн цагт охидын шүтээн болж, дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байсан Backstreet Boys хамтлагийнхан эргэн нэгдэж байна. Өнгөрөгч Мягмар гаригт Английн Лондон хотоос хамтлагийн залуус хиймэл дагуулаар дамжуулан “Good Morning America” нэвтрүүлэгт оролцож, тав дахь студийн цомгоо гаргахаар АНУ-д ажиллах болсон тухайгаа зарлажээ. “Бид маш их сэтгэл хангалуун байна. 2005 оноос хойш бид анх удаа ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ студид цуглах гэж байна. Бид шинэ цомгоо Лондонд бичүүлнэ” хэмээн Хоуви Дороу мэдэгдсэн юм.

      Хөвгүүдийн тавал хамтлаг маань стуудийн таван цомог гаргасан боловч түүнээс хоёрыг нь дөрвөлөөр гаргасан аж. 2006 болон 2012 оны эхээр хамтлагийн гишүүд болох Дороу, Брайн Литтрель, Ник Кэртер, Эй Жи МакЛинь болон Кэвин Ричардсон нар ерээд оны алдарт “New Kids On The Block” хамтлагийнхны хамтаар аялан тоглолт хийсэн билээ. Гэвч зургаан жилийн турш хамтлаг дахь Ричардсон орон зайг шүтэн бишрэгчид нь үгүйлсээр байсан юм. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сард тэрээр хамтлагтаа эргэн нэгдэж байгаа тухай албан ёсоор зарласан.
 
      “Бид ирэх наймдугаар сарын 31-ний өдөр залуус та бүхэндээ уран бүтээлээ хүргэх болно. Бид тав тавуулаа тайзан дээр гарах болно” хэмээн МакЛинь Нью-Йорк хотноо өглөөний шоуны цуврал тоглолтонд оролцох гэж байгаа тухайгаа хэлсэн байна.
 
 
Б.Бурмаа
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу